Хөвсгөл аймаг Бүгд найрамдах Хятад болон Оросын холбооны улсад нийт 125,8 мянган тонн мах экспортлохоор болжээ. Өнөөдрийн байдлаар Мөрөн сумын хэмжээнд 164 толгой адуу, 239 толгой үхэр 1850 хонь, 1213 толгой ямааг мах бэлтгэлд тушаах саналыг салбарын агентлагт хүргүүлсэн байна.

Мөн Бүгд найрамдах Хятад улсаас холбогдох хүмүүс ирж, Мөрөн сумын Мах маркетын үйлдвэрийг мах бэлтгэлийн газраар сонгож гэрээ байгуулахаар Хятадын засгийн газарт хүргүүлжээ. Хятад улс руу адуу, хонины мах, Оросын холбооны улсын баруун хязгаарт үхрийн мах нийлүүлэх гэнэ.

 

Т.Буянаа