Өршөөлийн хууль батлагдаж 2000 гаруй иргэн өршөөлд хамрагдахаар болсон. Тэгвэл эдгээр иргэд эхнээсээ суллагдаж эхэллээ.

Тодруулбал "Онги гол" хөдөлгөөний удирдагч Ц.Мөнхбаяр өршөөлд хамрагдаж гэртээ харилаа.

Тэрбээр Өвөрхангай аймгийн Хархорины хорихоос суллагдсан байна. Ц.Мөнхбаяр өнгөрсөн онд төрийн ордны хамгаалалттай бүсэд галт зэвсэгтэй нэвтэрч, гал нээснийхээ төлөө зандалчлах гэсэн зүйл ангиар долоон жилийн ял сонссон билээ.

Мөн ШШГЕГ-ын харьяа 431 дүгээр ангийн 55, чанга дэглэмтэй 409 дүгээр ангид хүмүүжиж байсан 125 ялтан шүүхийн тогтоол сонсож эрх чөлөөтэй болов.