Олон улсын Quora сайтад “Хятадууд Монголын талаар ямар бодолтой байдаг вэ?” гэсэн асуултыг тавьжээ. Асуултад Хятад иргэд ингэж хариулжээ.

-Үнэндээ Монголчууд Хятад улсын эсрэг байр суурьтай байдаг. Хятадуудын ихэнх нь энэ талаар мэддэггүй, тэднийг их ядуу амьдралтай л гэж боддог.

- Миний хувьд, Монгол улс бол маш том газар нутагтай үнэхээр сайхан улс гэдэгт итгэдэг. Юань гүрний үеийг БНХАУ-ын түүхийн нэг хэсэг гэж авч үздэгээс хойш бид Чингис хаан, Хубилай хааны түүхийг уншдаг юм. Түүхэнд тэднийг маш агуу удирдагч хэмээн дүрсэлсэн байдаг. Том болж илүү ихийг унших болсноор би Хятадын эрдэмтэд болон их дээд сургуулийн оюутнууд Юань гүрний талаар эрс тэрс үзэл бодолтой байдгийг нь ойлгосон. Нэг талаас Монголчууд эзлэн түрэмгийлэгчид байсан харин нөгөө талаас бол Хятад улсын газар нутгийг өргөтгөж өгсөн. Тиймээс Вэнь Тианшины түүхийг Хубилай хааны түүхтэй хамтатган авч үзсэн байх нь бий. Олон номонд ч ийм байдаг. Юань гүрний ашиг ба хор хөнөөлийн талаар ч олон өгөгдлүүд байдаг. Үүний заримд нь ч Юань гүрний Монгол улсыг дэлхийн 2-р дайны Япон улстай адилтган үзэх нь бий. Харин Монголчуудын талаарх бодлууд бол ерөнхийдөө Өвөр Монголчуудыг их зочломтгой, нөхөрсөг гэж үздэг. Тэднийг Хан Хятадын ах дүүс гэж үздэг. Би тэднийг өвөр Монголтой л адил нөхөрсөг хүмүүс гэж боддог.

- Монгол улс Хятадтай өмнөд хэсгээрээ хиллэдэг. Ихэнх Хятадуудын боддог Монгол улс үнэндээ бодит байдлаасаа эрс өөр байдаг. Хятадууд Монголыг алдсан хэсэг нь бөгөөд Монголчуудыг эргэн нэгдэх эрмэлзэлтэй байдаг хэмээн боддог. Гэвч бодит байдал дээрээ эсрэгээрээ. Яагаад Хятад хүмүүс тэгж боддог вэ гэвэл үнэндээ зарим түүхийн номууд, сурталчилгаа болоод үнэндээ Монголчуудын талаар сайн мэдэхгүй ч соошил медиа болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрээс үзсэн, сонссон зүйл дээрээ үндэслэн ингэж боддог. Үнэндээ Хятад хүмүүс энэ ядуу хөрш улсаас илүүтэй холын хөгжингүй, баян улсуудад л анхаарлаа хандуулдаг.

- Ихэнх Хятад хүмүүс Монголын өнөөгийн байдлын талаар тийм ч сайн мэдлэггүй. Үнэндээ түүхийн үүднээс л Чин гүрний захирч байсан газар нутаг бөгөөд Чингис хааны байлдан дагууллын талаар л бага сага мэднэ.

- Телевиз, түүхийн хичээлээс л Монголын талаар мэдэж авсан. Монголчуудыг зэрлэг балмад байсантөдийгүй түүхийн нэгэн цаг үед дэлхийг байлдан дагуулж байсныг л мэддэг. Яг үнэндээ Хятад хүмүүс Монголчуудын талаар бараг юу ч боддоггүй.

Хүн бол Бурханы бүтээл. Дэлхий ертөнц дээр чамтай яг адилхан өгөгдөл, авьяас билэгтэй хүн нэгээхэн ч үгүй. Гагцхүү чамд л заяасан тэрхүү онцгой авьяасыг Бурхан зөвхөн чамд зориулж ганцхан хувь хайрлажээ. Тэгэхээр өөрт заяасан энэхүү гайхамшигт хишгийг нээн илрүүлж услан тордож, урлан бүтээснээр /туурвиснаар/ улмаар нэгэн шинэ бүтээл төрдөг билээ. Тийм ч учраас урлан бүтээхүй бол бидний зүрх сэтгэлд орших Бурханы очийг бадраан хөгжүүлэх арга юм.

Урьд хожид байгаагүй өвөрмөц, цоо шинэ зүйл үүсгэн бий болгохыг бүтээн туурвих гэнэ. Шинэ санаа төрөх, шинийг зохион бүтээх, хөгжмийн аялгуу зохиох, бүжиг дэглэх, урлагийн цоо шинэ төрөл жанр үүсгэн бий болгох энэ бүхэн бүгдээрээ бүтээн туурвих мөн. Хүн өөрт нуугдан буй тэр цорын ганцхан эх хувийг бусдын сайн сайхны төлөө олонд ил гарган үзүүлэх хэрэгтэй. Бүтээн туурвисаны үр дүнд төрсөн аливаа уран бүтээлийн ачаар бид гоё сайхныг мэдэрч, сэтгэлийн цэнгэл амсдаг.

Урлан бүтээснээр бид бусдад баясал цэнгэл хайрлаад зогсохгүй өөрсдөө ч бас хөгжин дэвшиж дээшилдэг. Шинэ санаа аливаа уран бүтээлээр л дамжин илэрхийлэгддэг. Шинэ уран бүтээл хуучин зүйлээ өөр өнцгөөс олж харах юм уу, байнга хийдэг юмаа шал өөрөөр хийж үзэхэд ч бас төрж болохыг үгүйсгэхгүй.

Урлан бүтээхүй бол аливааг шинээр нээх үйл явц юм. Шинжлэх ухаанд боловсорсноор энэ орчлон хорвоод нуугдсан Бурханы агуу нууцад нэвтрэх түлхүүртэй болно.

Бусдын сайн сайхны төлөө буянт үйл хийвэл тэр нь урлан бүтээх чадвараа хамгийн зөв зохистой ашиглаж байгаа хэлбэр мөнөөсөө мөн. Өөрт тохиосон онцгой өгөгдөл хишгийг бусадтай хуваалцаж түгээн тараахыг бас урлан бүтээхүй хэмээж болно.

С.Цэрэндэжид

trends.mn