Дундговийн аймгийн Гурвансайхан сумын 320 хүүхдийн сургуулийн нээлтэнд уригдлаа. Тууз хайчлаад зочидыг хүлээж авав. Говь нутгийн айраг, аагтай амтлаг мах, сүү амьтагдсан цай, чихэр жимсээр зочдыг дайлна.

Ижилхэн цааган цамцаар жигдэрсэн залуучууд үйлчлэх юм. Мэргэжлийн зөөгч нар байна гэж бодтол “Сургуулийн багш нар” гэв. Гурвансайханыхан ойрын хоёр жилийн олон удаа гадаад дотоодын зочдыг хүлээж авсан учраас ийнхүү багш нар нь мэргэжлийн зөөгч нартай өрсөлдөхүйц үйлчилж суржээ.

 

Иргэдийн оролцоотойгоор, олон улсын зээл тусламжаар цоо шинээр төлөвлөж, бодит ажил болгожээ. Олон улсын хандивлагч байгуулгуудаас дэмжлэг авахын тулд хийж байгаа, хийхээр төлөвлөсөн ажлаа гадны зочидод танилцуулна. Энэ үеээр мэдээж зочдыг хүлээж авах шаардлага үүснэ.

Олон удаагийн танилцуулаг, хүлээн авалт, иргэдийн уйгагүй идэвхи санаачлагын үр дүнд авта зам, гэрэлтүүлэг, цэвэр бохир ус, дулааны сүлжээ, шинэ сургууль, шинэ спорт заалтай болжээ. Одоо иргэд нь орон сууцанд амьдарч байна. Зарим байшингаа хаус болгохыг хүсч байна.

 

Тэдний нэг энэхүү хүлээн авалтанд үйлчилж байгаа залуу багш Ж.Даваадорж, Б.Амартүвшин нар юм. Оюутан байхдаа гэр бүл зохиож том хүү нь гарчээ. Гэрийн эзэгтэй Б.Амартүвшин энэ нутгийнх. Эхнэрээ дагаад Хөвсгөлийн Галтаас сууршижээ. Анх иргэхэд энгийн л нэг сум байсан гэнэ. Харин 2014 оноос сумын төв шинэчлэгдэж одоо хотоос тутах юмгүй сайхан амьдрах боломж үүсчээ. Энэ тухай гэрийн эзэн Ж.Даваадорж “Байшингаа жаахан засварлаад халуун хүйтэн ус, бохирын хоолой татах санаа байна. Байшингаа хаус болгочихвол энэ дээ л байгаад байна даа. Хотоос дутах юмгүй амьдрах боломжт байна шүү дээ” гэсэн юм.

Үнэхээр ч хотоос дутах юмгүй амьдрах боломж байна. Эхнээсээ байшин руугаа шугам татуулаад хаустай болсон айл ч байна. Энэ айлуудын тоог Ж.Даваадоржийнх удахгүй нэмэх биз.