Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Тэгвэл Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил өнөөдөр тохиож байна. Нийтээрээ амрах өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэдэггүй. Тэгвэл энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг ЗЦГ-аас албан ёсоор мэдэгдлээ.