Монгол Улсын дотоод нууцтай холбоотой асуудлыг орчуулан Тайвань руу гаргаж, тагнуул хийж байсан гэх үндэслэлээр Д.Чинбаярт анхан шатны шүүхээс 22 жилийн ял оноосон.

Эл хэргийг эргэн сануулбал, Тайвань руу Монгол Улсын дотоод нууцтай холбоотой асуудлыг орчуулан гаргаж, тагнуул хийж байсан үндэслэлээр УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав, түүний хамсаатан гэгдэх Д.Чинбаяр холбогдсон юм. З.Пагмажав нь өөрийгөө “хувийн журмаар орчуулгын ажил хийж байгаад уг асуудалд холбогдлоо” хэмээж аравдугаар сарын 22-нд давж заалдах шатны шүүхээр орж нэмэлт мөрдөн байцаалтад буцсан билээ.

Тэгвэл энэ сарын 10-нд Д.Чинбаярын хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх дээр хэлэлцэв.

Түүнд анхан шатны шүүхээс оноосон 22 жилийн чанга дэглэмтэй хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид 17.6 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.