Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдөр өнөөдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр тохиож байна. Өнөөдөр дараах арга хэмжээнүүд болно.

1. Төрийн далбаа мандуулах ёслол 10.00 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд


2. Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол 10.40 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд


3. Төрийн тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслол 11:40 цагаас Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд


4. Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 14:00 цагаас тус тус болно.


5. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 11:40 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд болно. Үзэсгэлэн 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд үнэ төлбөргүй.