Жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гарагийг дэлхий даяар авто тээврийн ослоор амь үрэгдэгдсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг.

Энэ өдрийг тохиолдуулан манай улс өнөөдөр авто тээврийн ослоор амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээ Чингисийн талбайд болж байгаа бөгөөд авто тээврийн осолд орсон автомашиныг үзүүлэн болгон гаргажээ. Түүнчлэн уг осол гаргасан машиныг согтуу болон хурд хэтэрүүлсний улмаас осолдсон болохыг тайлбарлан бичиж, замын хөдөлгөөнд соёлтой оролцож байхыг анхааруулсан байна.

 

Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 870 авто тээврийн осол бүртгэгдсэн байна. Үүнээс 367 нь орон нутагт, 502 нь нийслэлд гарсан бөгөөд ослын улмаас 554 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 141 хүн амь насаа алджээ.