Халуун тогооноос болж хүүхэд түлэгдэх явдал буурахгүй байгаа билээ. Цаашлаад амиа алдах ч асуудал гарсаар байна.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын гурван настай охин гэртээ тогоотой хоолонд унаж түлэгджээ. Улмаар биеийн 50-60 хувь нь түлэгдэлт гэсэн оноштой Гэмтэл, согог судлалын Үндэсний Төвийн Түлэнхийн тасагт эмчлүүлж байгаад нас баржээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Мөн 1.2 настай А гэх хүүхэд арванэнгдүгээр сарын 14-нд данхтай халуун цай татсаны улмаас толгой, нуруу, хоёр гар нь түлэгдэж, 37 хувийн түлэгдэлттэй тус төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас баржээ. Эл хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Иймд эцэг, эхчүүд анхаарал болгоомжтой байж бага насны хүүхддээ тавих хяналтаа өндөржүүлэх хэрэгтэй.

Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.