Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч АНУ-ын “”Bentley компани анхны SUV төрлийн “”Bentayga машиныхаа анхны загварыг танилцууллаа.

Тэд эл машинаа Холливууд дахь “Sunset Marquis” зочид буудлын цэцэрлэгт цөөн тооны хүмүүс, хэвлэлийнхэнд үзүүлсэн байна.

Энэ загвар нь 608 ширхэг үйлдвэрлэгдэж байгаагаас 75 нь Америкийн зах зээлд гарах юм. Энэхүү хамгийн хурдан гэгдэх машиныг дээдсийн хүрээний хэдхэн хүнд, давтагдашгүй загвараар гаргаж өгч байгаа юм.

Ийм ангиллын автомашинууд олон гарсан ч Bentayga нь анхны гар хийцийн “SUV”гэдгээрээ онцлог.

Арван өнгөний сонголттой Bentayga нь зөвхөн өөрт нь зориулагдаж бүтээгдсэн зургаан литрийн “W12 twin-turbo” хөдөлгүүртэй. Энэхүү 600 морины чадалтай хөдөлгүүрийн дээд хурд 300 км/цаг буюу ангилал дотроо хамгийн хурданд тооцогдож байна. Үнэ нь 287,000 ам.доллараар үнэлж байгаа аж.