2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 353 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 286 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 8 бүртгэгдэж 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-6, зорчигч-3. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 3, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

 

Тухайлбал: БЗД-ийн нутаг Улиастайн зам, Шар дэлгүүрийн зүүн урд замд Т.Prius маркийн авто машины жолооч Б нь 08 настай эрэгтэй А-г мөргөж гэмтээсэн байна.

СХД-ийн нутаг Баруун салааны зам гүүрний баруун замд H.Verna маркийн авто машины жолооч Т нь H.Conata маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 01 настай эрэгтэй Ө гэмтсэн.