Өчигдөр өндрөөс үсэрч амиа хорлох гэж байсан иргэнийг ОБЕГ-ын албан хаагчид аварсан байна. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонор төвийн дэргэд “Воли” апартмент төвийн 10 дугаар давхрын дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага ОБЕГ-т 2015.12.01-ний өдрийн 01:35 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Э /24 настай, эрэгтэй/-г эсэн мэнд буулгаж дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгчээ.