“ДУГУЙТАЙ САНТА" сайн үйлсийн аян гурав дахь жилдээ болно
2015/12/14
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв” “Оргил дугуйн клуб”- тэй хамтран ДУГУЙТАЙ САНТА-2015 сайн үйлсийн аяныг 12-р сарын 26- ны Бямба гарагт 3 дах жилдээ зохион байгуулах гэж байна.
Дугуйтай санта сайн үйлсийн аян нь энэ жил цар хүрээгээ улам өргөжүүлэн өндөр настай 100 ахмад, Улаанбаатар хотноо суугаа 6 дүүргийн эмзэг бүлгийн 300 хүүхэд бэлэг гардуулах юм байна.
Жил бүр бэлэггүй орхигдоод байгаа нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд чин сэтгэлийн бэлэг гардуулах зорилготой тус үйл ажиллагаа энэ жил Тусгаар тогтнолын ордны их танхимд болох юм байна. Тус үйл ажиллагаанд урлаг соёлын алдартнууд оролцож бяцхан дүү нар болон ахмадууддаа бэлэг барих юм байна. Түүнчлэн өндөр настан, дүүрэг дүүргийн авъстай хүүхдүүдийн МИНИ концерт болох аж.
Дашрамд дуулгахад, Дугуйтай санта-1 2013 оны 12-р сарын 24- нд Чингэлтэй, Хайлааст, Дэнжийн-1000 гэсэн 3 бүс газарт 500 хүүхдүүд, Дугуйтай санта-2
2014 оны 12-р сарын 20- нд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 25-р тусгай дунд сургуульд 350 хүүхдүүдэд тус тус бэлэг гардуулж байжээ.
Хэрэв та энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Монголын залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийн 99072279 утсаар хандах боломжтой.
