Жирийн хүмүүс, энэ эрхмүүдийн талаар их ам сайтай, бараг л ерѳнхийлѳгч болох ирээдүйтэй хүмүүс шүү гэлцэх юм билээ. Сант Маралынхны рэйтингээр ч жагсаалтыг манлайлах нь олонтаа. Гэтэл сошиал ертѳнц, хэдэн комментчдын үнэлгээгээр тэдэн шиг ѳѳдгүй хүмүүс байхгүй.

 

Улс тѳрчид бол тэднийг зүгээр л шударга царайлсан, дүр эсгэсэн популистууд гэнэ. Оюунхоролыг Засгаас нохой шиг хѳѳгѳѳд гаргасан нь саяхан. Эндээс асуулт, яагаад ард түмний дунд нэр бүтэн яваа нь, улс тѳрчдийн болон тэдний хусам долоогчдын дунд үнэлэгддэггүй байна? Аль нэг тал нь буруу үнэлээд байнаа даа! Үгүй юмаа.

 

Нарийн учир нь нийгмийн харилцааны зѳрчилд байна. Тѳр нь НАМ-ын гарын аясаар хѳдѳлж, ард түмнийхээ эсрэг ажиллаад эхлэхээр нийгмийн сэтгэлгэ, тулгуур харилцаанд урвуу ( siltus inversus) ѳѳрчлѳлт орчихож байна. Улс тѳрчдийн сайн гэж үнэлсэн хүмүүсийг ард түмэн хүлээж авахгүй болчихож, тэдний дунд гайгүй хүн байгаа нь бол мэдээж. Ард түмний үнэлгээгээр боломжийн гэхээрий нь болохоор улс тѳрчид ѳѳрсдѳѳ шахаж, элдвээр гоочилно, тэрий нь хѳѳрѳгдѳж дагагчид ( цүнх баригчид) нь ёстой нэг унагах монгол аргаар хийнэ, жийнэ.

 

Хүн сайн ч байж болно, муу байж ч мэднэ гэхдээ нэрий нь авах юмгүй болгоод унагаачихдаг нь л сонин. Сүүлийн үед, бидний нүдний ѳмнѳ хоррор кино шиг хѳвѳрч байгаа, нэр унагахын амьд жишээ болсон Баабар, С.Эрдэнэ нарын хоорондын хэнд ч хэрэггүй маргааныг л харчих.

 

Мэдээж тэдэнд аль алинд нь алдаа дутагдал байгаа, олон түмэн энийг нэгд нэггүй мэднэ, гэхдээ нэгнийхээ нэрийг ингэж шалны алчуураас дор ортол унагаж хоолойгий нь зангиртал, бүр үхэхдээ гомдолгүй үхмээр байна гэж гонгинох болтол нь жийх хэрэг байсан уу гэвэл ард түмэнд л лавтайяа байхгүй, хувь хүний чанар, тэнхээний хирийг л харуулчихлаа. Улай үзэж, булаацалдсан хэрээнүүд хар байна уу, эсвэл ялимгүй сааралдуухан хар байна уу ард түмэнд бол падлий ч үгүй адилхан л хэрээ, гэхдээ гуаглан чарлацгаах нь даанч яршигтай.

 

Хүмүүс хоорондын харилцааны цагийн байдал гэвэл Монголд нэлэнхүйдээ энэ хавьцаа л байх шив дээ. Нийтлэлдээ нэг иймэрхүү малгай олоод ѳмсгѳчихлѳѳ. Oдоо сэдэвтээ орох минь!

 

Д.Оюунхорол саяхны нэг хурал дээр...зээлийн барьцаанд тавьсан газрыг үл маргах нѳхцлѳѳр хурааж авах нь буруу. УИХ тѳр самарч байна... гэж хэлж байгаа харагдав. http://politics.news.mn/content/229249.shtml

 

Ийм аймаар хулгай луйврын хуулийг батлаад гаргачихсан болохоор УИХ үнэндээ, парламент биш бигламент ( BigLament), Их хурал биш, Их хараал идмэр, гишүүдийх нь байн байн эмгэнэл илэрхийлээд байдгаар бол ИхЭмгэнэл болсны шинж. Ийм байхад, шударга ёсоо басчиг гээчихээгүй, ичих нүүртэй хэн ч бухимдах нь зүйн хэрэг. Цэц энэ удаад байгаа онож, эль хуулийг Үндсэн хууль зѳрчсѳн гээд буцаасан юм байна.

 

Гэтэл, Цэцийн Дунд суудлын шийдвэрийг УИХ хүлээж авахгүй эсэргүүцэх эрүүл бус байдал үүссэн бололтой байна. С.Ганбаатар, Д.Оюунхорол нар Хэвлэлийн бага хурлаар мэдэгдэл хийсэн.http://politics.news.mn/content/229378.shtml

 

Энэ нийтлэлээр, Ипотек, Моргежи, банкны зээлийн 8 хувийн тухай би үгүй, эсвэл за гэж хэлэхийг огт хүсээгүй, гагцхүү яагаад иргэдийн эзэншлийн газрыг үнэгүйдүүлэн дээрэмдэж авах болсон яаравчлал, ТѲРИЙН ЛУЙВАР энд байна гэсэн гарцаагүй аргументийг мэргэжлийн талаас нь харж, тѳрѳѳр хѳлжсѳн, тѳрийн луйварчид ( клептократууд)-ын булхайг л уудлах гэсэн юм.

 

Ганбаатар, Оюунхорол...нар газрыг зээлийн барьцаанд тавихыг болиулах тухай биш, гагцхүү зээлийн барьцаа эргэж эзэндээ ирэхгүй нѳхцѳл үүсчихэж байгаа тухай л хэлсэн юм байна. Үүгээр дѳрѳѳлѳн сайхан далим гарган зѳв үгийг буруугаар мушгин шантаажилж, 8 хувийн хүүтэй зээлийг зогсоож, үгээ хэлсэн хүмүүсийг гутаан популистаар нь дуудаж, ард түмэнд ойлгуулах гэж ядан ѳѳрсдѳѳ поипулизмдацгааж харагдах юм.

 

Энэ бол жинхэнэ БИГЛАМЕНТ, ѳѳрѳѳр хэлэх муу үг олдохгүй байна. Ард олон ч гэсэндээ, эдгээр хүмүүсийг 8 хувийн зээл зогсоолоо гэх буруу ойлголт, жижиг юмаар хараах биш, харин ч үеийн үед, үр саддаа уламжлан үлдээх үл хѳдлѳх хѳрѳнгѳ, сѳѳм ч атугай газар гэгч гайхамшигт үнэт капиталаас нь салгах нѳхцѳл бий болгосон буруу тѳрийн бусцар үйлд хаалт хийснийх нь тѳлѳѳ тэдэнд баярлан талархах ёстой юм биш үү, ингэхэд. Клептократууд( газрын хулгайлагчид)-ын луйврын механизм маш нарийн, 4 үе шатыг дамждаг юм байна.

 

1. Тѳрийн удирдах механизмыг гартаа бүрэн оруулах. Манайд бол НАМ гэгч мангасаар дамжин тѳр бүхэлдээ клептократуудын гарт орсон.

2. Ард түмнийг туйлдуулж, газраа зээлийн барьцаанд тавих болтол нь ядууруулах.

3. Арилжааны Банкуудыг гартаа оруулах, банкуудын зээлийн барьцааг үл маргах нѳхцлѳѳр хураан авч болох эрх зүйн орчин бий болгох

4. Газрыг маш шуурхай хувьчлах, дараа нь арилжааны банкуудаар дамжуулан иргэдийн газрыг дээрэмдэх. Арилжааны банкуудаар дамжуулан тѳрийн том бизнесс босгох.

 

Амьдрал бүхэлдээ газрын тѳлѳѳ тэмцэл

 

Хүмүүн тѳрѳлхтний оршин тогтнолын түүх нь газрын тѳлѳѳх тэмцлийн түүх юм. Үүнийг марксистууд улс тѳржүүлэн гуйвуулж, ангийн тэмцлийн түүх хэмээсэн байдаг. Газар бол ялимгүй хѳдѳлмѳр зарцуулахад л ашгаа ѳгч байдаг онцгой капитал, ѳнѳѳхѳндѳѳ манай нѳхцѳлд бодит үнэ ѳртгѳндѳѳ хүрч амжаагүй яваа болохоос хамгийн ѳндѳр үнэлгээтэй үндсэн хѳрѳнгѳ, онцгой объект.

 

Газрын үнэ унана гэж хэзээ ч байхгүй, байнга ѳсѳн нэмэгдэж байдаг жамтай. Газар ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ сэргээж нѳхѳн үйлдвэрлэж чаддаг амьд капитал. Соёл иргэншилд хүрчихсэн улс орнуудын иргэний харилцаанд гарсан асуудлын зонхилох хэсгийг газрын маргаан зүй ёсоор эзэлж байдаг нь ч учиртай. Иргэдийн газрыг хамгаалах нь тухайн орны ерѳнхийлѳгч, тѳр засгийн үндсэн үүрэг байдаг. Герман гэхэд л Бундестагтай зэрэгцэн Бундесланд ( Газрын парламент) давхар үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол тѳрийн удирдлагын тѳгс боловсрогдсон хэвтээ тогтолцоо.

 

Иргэдийн газрыг ѳндѳр үнээр худалдаж авах тухай яриа байхаас хураах, дээрэмдэх, луйвардах ойлголт даанч байхгүй. Газрын харилцаа ѳндѳр хѳгжсѳн орнуудад газар эзэмшил, эзэншил, эдэлбэр тусгай хуулиар зохицуулагдаж, газар-хувийн ѳмчид халдашгүй дархан эрх тогтоогдсон байдаг аж. Газар нь иргэд оршин суугчдын хувьд амьдралын баталгаа, амин чухал хэрэглэгдхүүн гэдгийг бусад орны жишээнээс амархаан ойлгочихож болно.

 

Манайд ч гэсэн газрын харилцаа тѳлѳвших нь нийгмийн эрэлтээр тавигдан орж ирж буй цаг хугацааны асуудал. Газрын мадагтай хувьчлал, далд наймаа, газрын луйвар, чѳлѳѳт бүс...гээд асуудлууд гарч эхэлж байгаа нь газрын харилцаанд эрх зүйн орчин бий болгох чиглэл рүү алхам хийх шаардлага гарч байгааг амьдрал ѳѳрѳѳ нотлож байна.

 

Гарц гэвэл, аймгуудын хурал газраа мэддэг, тѳвлѳрсѳн удирдлага нь УАИХ (Улсын Ардын Их Хурал) хэмээх сонгуулийн институт байвал тохиромжтой. Малаа бас давхар хариуцуулж болно, учир нь мал бол эдийн засгийн агуулгаараа газраас 100% хамааралтай эргэлтийн сан. Ийм хэвтээ тэнхлэгийн удирдлагыг босгохгүйгээр дан захиргааны босоо удирдлагаар улс орон хол явахгүй ээ.

 

Босоо тэнхлэгийн удирдлага буюу Засгийн газар нь салбараа мэддэг, хэвтээ тэнхлэгийн бүтэц нь газраа мэддэг системнээс ѳѳр илүү сайн тогтолцоог хүн тѳрѳлхтѳн одоохондоо олж чадаагүй байна. Монголын хѳгжил цэцэглэлтийн ирээдүй бол уул уурхайн олборлолт биш, мал, газар, тэдгээрийн нѳхѳн үйлдвэрлэл гэж би итгэлтэйгээр бодож явдаг.

 

Клептократууд ( kleptokracy) гэгч хэн бэ?

 

Дэлхийн түүхээс ажаад байхад аливаа улс оронд тѳрийн олигарх тогтолцоо бий болохдоо хѳгжлийн 3 үе шатыг дамжсан байдаг юм байна. Тимократууд ( timocracy) нь эртний Ром, Грекийн соёл иргэншилд байсан, тѳр засгийн түшмэдүүд үр удмаараа, ах дүүсээрээ улсын тѳсвѳѳс амьдралыхаа хэрэгцээг хангадаг байсан тогтолцоо. Тѳсѳв нь бага, хүрэлцээгүй гэж чамлагдвал шууд хулгай хийнэ.

 

Энэ тогтолцоог халах замаар ардчилал ( democracy) гэгч механизм гарч ирж ѳнѳѳдрийг хүртэл тѳгѳлдѳржин тѳлѳвшсѳн байдаг. Ардчилал хүчээ авч улсын сан хѳмрѳг ард түмний хатуу хяналтанд ороод ирэхээр тѳрийн хулгайчид аргаа ѳѳрчилж газар, түүний хѳрсѳн доорх баялгийг дээрэмдэж гартаа оруулах механизмыг бодож олсон байдаг. Тэднийг клептократууд ( kleptocracy) буюу газрын хулгайчид гэнэ.

 

Тэдний эсрэг мэдээж тѳр, тогтолцоо механизмаа боловсронгуй болгон зохицуулж Ардын хурал, Газрын парламент, 2 танхимт парламент...зэрэг сонгодог гэгдээд байгаа тѳрийн байгууламж, холбогдох эрх зүйн орчинд шилжин орсон байдаг. Тѳрийн хулгайчид аргаа бас л нарийвчилж шууд луйвардах зам нь хаагдахаар тѳрд захиалгаар ашигтай шийдвэр гаргуулах арганд шилжжээ. Тэрийг олигархиуд гэнэ.

 

Америкт жишээ нь тэднийг fat cat гэж нэрлэдэг, Би энийг нэг нийтлэлдээ хулгайч муур гэж орчуулж байсан санагдана. Ихэнх гүрнүүдийн олигархиуд Засагтайгаа түншийн далд харилцаатай байдаг. Тѳр, улсын аюулгүй байдалд хамаарахааргүй бол эдийн засгийн асуудлаар олигархиудад ашигтай шийдвэр гаргадаг, олигархиуд хариуд нь тѳсвийн тодорхой хэсэг, зарим Япон, Канад зэрэг орнуудад бүр улсын тѳсвийн 40 хүртэл хувийг бүрдүүлж ѳгдѳг тогтолцоотой байх юм. Ийм орнуудад тѳсвийн алдагдал, цоорхой гэж байдаггүй. Тэднийг ерѳнхийд нь үндэсний хѳрѳнгѳтнүүд гэж нэрлэнэ.

 

Гэхдээ тэд манай хэдэн амиа бодсон шуналын туламнуудыг бодвол маш ѳндѳр тѳвшингийн ухамсартай байдаг юм билээ. Японы нэг нэртэй олигарх тѳсѳвт оруулах мѳнгѳѳ хийж чадахгүйд хүрэнгүүт амиа хорлож байсныг санацгааж байгаа, Засгийн газар нь эмгэнэл илэрхийлж байсан санагдана. Монгол бол, тимократ байдлаас гараад удаагүй байгаа, нүүрэндээ НАМ-ын маск зүүсэн клептократууд ноёлсон тѳртѳй л улс. Тэхээр соёл иргэншлийн ямаршуу шатанд явж байгаа нь эндээс харагдана. Дэлхийд гарлаа марлаа гээд сагсуураад, хийрхээд байх юм ерѳѳсѳѳ байхгүй л дээ уг нь.

 

Чѳлѳѳт бүс бол клептократуудын үндсэн ажил

 

Орчин үед, газар эзэмших, эдлэх улмаар шимтгэлгүйгээр хамтран эзэнших шалгарсан арга бол худалдааны чѳлѳѳт бүс байгуулах механизм юм. Гэхдээ соёлтой орнуудад, чѳлѳѳт бүсэд их болгоомжтой ( скептик) ханддаг. Сѳрѳг үзэгдлүүдийг их дагуулдаг, тэгээд ч ялимгүй алдаа гаргахад л эргэн нѳхѳгдѳхгүй уршиг тарьдаг болохоор ирээдүйтэй бизнесст тооцогдоггүй. Чѳлѳѳт бүс байгуулах нэрээр авлигал хийх тохиолдол ч зѳндѳѳ гардаг юм байна.

 

Оросын нэг жишээг дурдая. Оросын Холбооны тѳсвѳѳс 1910 онд Алс Дорнот, Байгаль нуурыг тойрсон 17 газар худалдаа, жуулчлалын чѳлѳѳт бүс байгуулахаар 200 млрд рубль гаргажээ. Тѳрийн хэсэг олигархиуд тэрий нь лоббидож аваад Арилжааны банкуудад ѳндѳр хүүтэй байршуулчихсан байна. Мѳнгѳ угаасан эсэхийг шалгахаар үгүй байдаг, гэхдээ газар дээр ганц шон ч босгоогүй, хиймэл нуур байгуулна хэмээн баахан шороо овоолоод орхисон байдаг.

 

Энэ том тѳслийн ард нуугдсан булхайг Алс Дорнотын Ардын фронтын гишүүн Анастасия Муталенко гэх нэг залуу эмэгтэй уудлан илрүүлж Путинд ил захидал бичсэнээр Арилжааны банкны хуйвалдаанаар асар их депозит хувьдаа унагаж байсан нь тогтоогдсон юм. Газраар ингэж авлигал хийж болдог ажээ. Халх голын 500 га газрын Чѳлѳѳт бүсийн тѳсѳл хуулбар нь юм шиг санагддаг. Оросын мафия, авлигал коррупцын тѳвѳгтэй далд мехинациудыг монголд импортлох хандлага байгаа юу гэсэн асуудал энэ болоод бусад нилээд үйлдлээс урган гардаг.

 

Монголд газрын асуудлаар маш ухаалаг хандаж, зарим ѳнгѳрсѳн баримт (факт)-ыг хүртэл сѳхѳн нилээд тууштай шалгалт явуулах шаардлага бий гэж хүмүүс барин тавин ярьцгаадаг. Энийг хийж чадах цорын ганц субьект бол ХЭВТЭЭ УДИРДЛАГА. Манайд соцын үед АХШХ гэж муугүй тогтолцоо байсан уламжлал бий. Франц, Орос зэрэг орнуудын жишгээр Авлигалтай тэмцэх Ардын фронт байгуулсан ч болохгүй юмгүй, үр дүнд хүрэх байх гэж бодно. Газар доорх баялгийг ашигтай борлуулахын тѳлѳѳ дуу хоолойгоо ѳргѳж, туйлбартай тэмцэл явуулсаар ирсэн Ганбаатар нарын хүмүүс газрын тѳлѳѳ дуугарч эхэлж байгаа нь олзуурхууштай юм.

 

Эдийн засагч, социологич

И.Цэрэнхүү