Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан Хүүхдийн амбулаторит БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагаас тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв.

Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагаас 80 сая төгрөгийн буцалтгүй тусламжийн хүрээнд хүүхдийн чих, хамар хоолой болон шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зориулалт бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ийнхүү хүлээлгэн өгсөн байна.