С.Зориг агсны бэлэвсэн эхнэр Б.Булганыг баривчилжээ. Энэ бол баримт. Одоогоор олон нийтийн олж мэдсэн гол баримт бол энэ.Олон жилийн дараа хоёрдахь удаагаа баривчилжээ.Эгзэг нь гэвэл ийм.Үүний цаана ямар логик байж болох вэ? Ээдрээ зангилаа нь юу бол?

 

1-р боломж. Гол намуудын улаан цагаан солиот фанатуудын бодлоор бол сонгуулийн бэлтгэл ажил эхэлж буй нь тэр юм байх. Бэлнээр нь Б.Булган авгайг баривчлаад баахан бужигнуулах юм биз дээ. Хэрэв тийм бол тэнэг хэрэг байхсан. Монголын тагнуул, цагдаа гэж тиймдээ тулсан тэнэг хүчин гэж бодмооргүй байна.

 

2-р боломж. Аллагаас хойш 17 жил өнгөрөхөд илрээгүй нь удаашралтай боловч гэмт хэргийн мөрдлөгийн түүхэнд байдаг л нэг хугацаа.

 

Шинэ сэжим хэзээ ч илэрч болно. уу, отоод зогсож байв гэх мэтээр тодруулах үйл ажиллагаа мундахгүй болдог номтой Тэр сэжим ноцтой бол үйл явц шинээр эхэлнэ.улс төрийн зүтгэлтэн алагдсан байхад улс төрийн аллагын хэрэг гэж л бүртгэгдэнэ.согтуу тууж яваад машин дор орчихсон байлаа ч хэн юугаар согтоов, хааш нь явуулав, хэний машин дагаад юм учир нь улс төр гээч юм холбогдож ороод ирдэг улс төрийн аллагын гэмт хэрэг хуучирдаггүй.

 

Улс үндэстний аюулгүй байдлын асуудал шүү дээ. Жишээ нь, монгол цэрэг дутсан юм шиг чингис хааныг хулангийн анд зориуд мордуулаад мориноос нь унагаж алсан байдал бий. Хулан чинь эргэж ноцдог зэрлэг адуу.бүсэлж хамгаалаад явах ёстой хишигтнүүд хаана юу хийж байв. Хэн гэдэг шадар ноён нь, наад хөгшнөө зөнд нь орхичихоорой гэж тушаав.

 

Хөгшнөөс тэгэсгээд салах бодол алтан ургийнхны хэнд нь төрөв, эсвэл харийн дайсны ямар явуулга тийм эмгэнэлд хүргэв гэх мэтээр өнөө ч хөөн хэлэлцэж болохоор барахгүй. Орчин үеийн түүхээс үзвэл, “их багш И. В.Сталин”-д хор өгсөн нь хөөн хэлэлцэх явцад маргаангүй тогтоогдсон зүйл. Хуйвалдаанаар хундагатай дарсанд нь хор хольсон хүн нь тэр даруй “коммунист номер г-ээр тодорсон Н.С.Хрущев байх магадлал хамгийн өндөр, улс төрөөс илүү хувийн хонзон нь нөлөөлсөн гэж үздэг.

 

Улс төрийн зүтгэлтэн С. Зориг алагдсан.бэлэвсэн эхнэр нь дахин баривчлагдсан.ийм л баримт байна. Хэзээ хойно шинэ сэжим илрэх нь ердийн хэрэг.тийм юм болсон байхыг үгүйсгэх учиргүй. Шинэ сэжим үүсгэх субъект нь гарцаагүй ганц амьд гэрч гэгдэх б.булган байх магадлал бас үгүйсгэгдэхгүй. Эхний мөчөөс цагдаагийнхныг мухардуулсан нэг хүндрэл бий гэлтэй юм.

 

Юув гэвэл, хэн нь хэнийг 18 хутгапж алсан нь дараагийн асуудап, харин ерөөс яг ямар үйл явдал, ямар дэс дарааллаар болсон бэ гэхээр шал утгагүй дүр зураг харагддаг. Сценари нь эрүүл ухаантай хүн ойлгохын аргагүй юм гардаг. Ерөөс уг хэрэг нь ямар ч логикгүй.

 

Жишээ нь, С.Зоригийг алахын тулд заавал гэрт нь орж, авгайтай нь ам хэл болох сацуу аллагынхаа гэрчийг амьд үлдээгээд гарахдаа хаалгыг нь хүртэл онгорхой орхисноос орцонд тамхилж зогссон хоёр хүн шууд орж Булганыг сулласан гэдэг. Хоёр алуурчин баригдахгүйдээ тийм их итгэлтэйдээ болгоомжгүй загнасан уу.Баригдсан ч араа баттай даалгах учиртай байсан уу.Түүгээр үл барам, заавал тэр хоёр алсан байх албагүй харанхуй хэрэг л яваад байгаа шүү дээ. Цагдаагийнханд мөрдөн хөөх ямар нэг логикчигбаримжаа олдсонгүй нь .

 

Булганы болон буодын мэдүүлгийн шинж байдалтай гол төлөв холбоотой нь бараг мэдээж юм. Явцын дунд үүнийг ойлгоход хэцүү биш байх, ойлгоод ч .Булганыг баривчилсан удаатай.Б.Булганы хувьд апь ч нөхцөлд нэг их ял зэмтэй хэрэг биш нь тодорхой.Явцын дунд үүнийгээ ойлгохгуй хүн нь Булган биш байх.Ойлгосон нөхцөлд шинээр мэдүүлэг өгөх бүрэн боломжтой, Булганд тийм зам нээлттэй үлдсээр байсан.Тэгнэ байх гэсэн хүлээлт ч цагдаагийнханд байх ёстой. Хэргийн сценари утгагүй, логикгүй нь уг хэрэг ахуйн төвшний, тохиолдлын ч байж магад хэрэг гэсэн сэтгэгдэл цагдаагийн зарим хүмүүст төрсөн нь хэвлэлд ч тусахдаа туссан бий.

 

Улс төрийн аллагын хэрэг харьяаллынхаа дагуу Тагнуулын Ерөнхий газарт очих ёстой гэдэг.Өөр ч яав гэж. Очсон л байж таарна. Угтаа ахуйн хүрээний аллагын хэрэг байлаа ч эцэст улс төрөөр эргэх нь энүүхэнд, энэ нь зүй тогтолт олон шалтгаантай. Ямар боловч Б.Булганыг баривчилж хорьсноор ТЕГ толгойдоо том гэхэд багадах лай хураалаа.Маш том эрсдэл хийж байна. ТЕГ гэж тусгай эрх бүхий байгууллага боловч хутганы ирэн дээр дэнжигнэнэ гэгч болно. Түүний дарга хурандаа Б.Хурцыг халж болно, бэлэвсэн авгай Булганыг үхүүлж болно.

 

Энэ нөхцөлд ТЕГ хоосон газар хоцроод маажих толгойтойгоо үлдвэл их юм болно. ТЕГ нь тэнэг биш, амиа тээх чадвартай ахул болж буй үйл явцын тухай ямар нэг мэдээ чимээ урьдчилан өгөөд олон нийтийн анхаарал, хамгаалалтад орохоос өөрцгүй. ТЕГ-ын өгсөн, өгөхөөс зайлбаргүй мэдээ чимээ нь яруу найрагч Б.Галсансүхийн “Ноцтой мэдээ”-нд нийтлэгдэн “С.Зоригийн аллага илэрлээ” гэж зарласан зүйл.

 

Шар сонин гэж байдгийн учир шалтгаан, ач холбогдол нь иймэрхүү механизмтай холбоотойг манай Сэтгүүл зүй, тэр тусмаа олон нийт огт мэддэггүй юм шиг байна. Б. Галсансүхэд асуудал бус, ТЕГ аюулаас аврагдах арга замаа хайж байна. Унахдаа тулбал харин хоёулаа унахгүй гэх газаргүй. Эрсдэл байхгүй биш. Үнэн худал, илүү дутууг нь үл харгалзан авч үзвэл, цагдаа, тагнуулынхан хэргийн талаар сая ямар нэг сценаритай болж буй мэт.

 

Уг хэрэг зарчмын хувьд илэрлээ гэж тэд үзэж, тэгэж хэлж байгаа бололтой. Гэхдээ цаана нь техникийн асуудлууд, процедурын асуудлууд хөвөрнө.хугацаа шаардана. Энэ ч бага хэрэг, ердийн үйл ажиллагаа.Улс төрийнх нь асуудал одоо ёстой жинхэнэ ёсоор босч ирнэ.Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ТЕГ нь Б.Галсансүхийг хөлдөө чирэх шахам юм болж байх мэт.

 

ДРАМЫН ДҮРЭМ

 

Жүжиг эхлэхэд тайзан дээр буу өлгөөстэй харагдсан бол жүжгийн төгсгөлд панхийснээр хөшигхаагдах номтой гэдэг. Э. Бат-Үүлийн мапгай тайзан дээрх драмын гараанаас алдаршсан зүйл. Хэлэлцэн буй хэргийн сэдвээрх түрүүчийн өгүүлэлдээ би “Дөчин мянгатынханд бөгс бөөрөөрөө холбогдоогүй нь байхгүй” гэснийг сониныхон цензурдсан байна лээ. Бүдүүлэг хэллэг сонсогдоо биз. Дахин хэлье, бөгс бөөрөөрөө холбогдох нь С. Зоригийг алах шалтгаан лав хуучин Дөчин мянгатынханд болж чадахгүй. Гэтал “Ноцтой мэдээ”-ний туурвисан сценарид уг нь А.П.Чеховын драмын дүрмээр нэг муу саарал малгай нь бүү хэл, буурал толгойнх нь асуудап холбогдсон байна.

 

Ер нь бол Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн тухай би нэг юм бичих зурагтай юм шиг. Харамсаптай нь эвгүй тохиолдпоор.Өгүүлбээс дараахь юм. Хуучин үеийн төгсгөл рүү юм. Надтай нэг залуу уулзана гэж хүнээр зуучлуулаад ажил дээр ирлээ. Бичиг цаас нааж баригдаж тавигдагсдын нэг гэнэ.Зохиолч С. Эрдэнийн хүү гэж, нэрийг нь Бат-Үүл гэж би мэдээ ч үгүй, асуугаа ч үгүй санагдана. Үгүй яахав, нийгмийн асуудлыг эхлэн сонирхсон нэг залуу социалист дэглэмд сөрөг хандлагатай нэг хүн байдаг гэж дуулаад ирсэн нь тэр юм.Олон нийтээс ихэд хүлээлттэй байсан МАХН-ын Төв хороооны 5-р бүгд хурлын дараахан үе л дээ.

 

Бүгд хурлаар юу ч болоогүй. Бүр ахмад коммунистууд хүртэл сэтгэл гонсойж, урам нь хугараад байв. Ж. Батмөнх дарга гэж хөөрхий даанч даан хүн шүү дээ. Энгийн олон байтугай, коммунистуудын тэвчээр барагдсан тул Л.Түдэвийн эрхэлсэн “Үнэн" сонин сая салхи хагалсан билээ.Монголд ардчиллын салхийг олон улсын эргэлтийн горимд нийцүүлэн хагалсан хүн нь Л.Түдэв гэж одоо бичихэд хориотой ч юм шиг, гэхдээ хожим тулхтай түүхчид тийнхүү бичихээс өөр баримт олдохгүй.

 

Сэнгийн Эрдэнэ гуайн хүү Бат-Үүл байжээ гэж их хожим мэдсэн санагдана. Эрдэнэ гуайтай сайн танил огт байгаагүй. Гэхдээ нэг шинэ жилээр хоёулхнаа шөнөжин миний мэдэх айлуудаар хэсч архидаад өглөө нар цухуйхад салсныг бодоход муухан танил гэх нь бас хаашаа юм. Үнэнхүү луугар буриад байсан юм шүү.

 

Өвлийн шөнийн урт, орох айлын олонд би кадр хэд тасарч, дэлгэц хэд нээгдэхэд өвгөн тун ажраагүй дээ. Холын замд онгоцны суудал зэрэгцэн аялсан ч удаа бий. Хожим манайхыг Бээжинд байхад баахан зохиолч, сэтгүүлчид АНУ-д урилгаар очоод дайрч буцсанд мань хүн айхтар аяншиж ядарсан харагдсан ба манайд аяга шөл оочоод манай ээжийн орон дээр таван минут хажуултал явах цаг нь болчихсон.Түүнээс хойш таарапдаж уулзаагүй. Академич Ц.Дамдинсүрэн нэг лекцийнхээ үеэр, С.Эрдэнэ бол чийгийн улаан өт шиг зохиолч гэснийг лав зуу илүү хүн сонссон.Зохиолчдын дунд бие биеэ ил далд хөөрхөн хэлэх нь байдаг л нэг үзэгдэл.

 

Нэг ухаандаа уянгын зохиолч гэдгийг хөрвүүлээд хэлсэн нь тэр юм. Гэхдээ илүү нарийн учир бас бий.С.Эрдэнэ бол нийгэмдээ нэр нөлөөтэй хүний нэг байв.Социализмын үеийн олон нийтийн хувьд тийм нэр нөлөөтэй хүмүүс, тэр тусмаа зохиолчдоос шинэ санаа оноо, шүүмж хэлэлцүүлэг их хүлээдэг байв. Тэгээд энэ Эрдэнэ яах ч үгүй хүн юм гэж Дамдинсүрэн гуай дотроо бодож явсан байх.Академичаараа бол их аймшиггүй ярьдаг хүн байлаа.

 

Нөгөө залуу бид хоёрын яриа дөрөв биш гэхэд өлхөн гурван цаг үргэлжилсэн.Аль аль талаас үнэхээрийн илэн далангүй, чин сэтгэлээр ярилцсан.Мань хүн, залуучууд хувьсгал хийж чадахгүй юм байна, хэрэг алга, дунд үеийн та нар хувьсгал хий гэж нэлээд хүчлэн тулгаж ятгасан.Би хувьдаа амь биеэр хувьсгал хийх ариун үйлсээс эрс татгалзсан.Олон шалтаг шалтгаан тоочсон, гэхдээ бүгдийг биш.Бас нэг их хувьсгалыг ард түмний нуруу даах юмуу гэхчилэн хэлсэн.Хэрэв эргээд харвал монголчуудын нуруу тулдаа арай хугарсангүй гарав уу, яав, хэлж сайн мэдэхгүй байна.

 

Хүн ам 1 саяас 2 хүртэл 26 жил, 2 саяас 3 сая болтол бас 26 жил орсныг бодолцохул, хулганын хамраас цус гараагүй нь үнэн гэхэд хүн амын өсөлт асар их хохирол амссан байх юм. Гэх мэтээр одоо ч буурал баатартай маргаж болно. Залуучууд хувьсгал хий, дунд үеийнхэн бат найдвартай дэмжинэ, ахмад үеийнхэн хонхны хэл шиг санжигнах боловч ерөнхийдөө уур амьсгалыг дагахгүй хаачихав гэх мэт би хэлсэн.

 

 

Судлаач Ч.Эрдэнэ