Дав.Цогтбаатар: “Хийх хүнд арга нь олдоно, хийхгүй хүнд шалтаг олдоно” гэгчээр зүгээр суугаа сайд нар ажлаа хийж чаддагт нь өг
3 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.
-Багш, эмч нарын асуудал үнэхээр хүнд байх шиг. Асуудлыг шийдэж чадахгүй бол иргэд, хүүхэд хохирч байна. Нийгэмд үүсээд байгаа асуудалд та хууль тогтоогч хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ-аас Ерөнхий сайдыг томилдог. Ерөнхий сайд сайд нараа Ерөнхийлөгчид танилцуулж, дараа нь УИХ-д танилцуулаад танхимаа бүрдүүлдэг. Энэ бол Үндсэн хуулиар Ерөнхий сайдад олгосон бүрэн эрх нь. Гэтэл Сангийн сайд нь Боловсролын сайдаа хажуудаа суулгаж байгаад багшийн цалинг их мэтээр худлаа зарладаг. Энэ нь өөрөө засгийнхаа эсрэг зүйлийг гал болгох хэмжээний асуудал болж байна. Дээрээс нь намрын намарт шатахууны асуудал үүсч л байдаг мэт, тэрийгээ иргэдээс боллоо гэж ярьж байгаа нь харамсалтай. Бүр шатахууны хомсдолыг үнэнээр нь сурвалжилсан хэвлэл мэдээллийг хуулийн байгууллагаар айлгах санаатай. Энэ хүхэртийн хөндий болсон хотод түгжирсэн ч гэсэн ажил, амьдралаа төлөвлөөд амьдрах гэхээр коммунистууд ингээд иргэдээ улам доромжлоод, юу ч гэж худлаа ярьж болох юм шиг хазааргүй морь шиг зүтгээд байна.
-Шатахууны асуудал бол зохиомол хомсдол, удахгүй хэвийн болно л гэж тайлбарлаад байгаа шүү дээ…?
-Тэгээд хэвийн болсон зүйл нь хаана байна. Одоо хэвийн олголттой боллоо гээд өдөр болгон юу ч болоогүй мэт хоосон инээж байгаад худлаа ярьдаг сайдтай байж хэрхэвч таарахгүй. Бид ардчилсан парламенттай улсад амьдарч байна. Бурхан залсан биш, болохгүй байгаа сайд нарыг өдөр болгон сольсон ч яадаг юм.
Европоор дүүрэн яаж засгаа огцруулж, сольж болдгийг харуулж буйг харж байгаа биз дээ. Машин лизингээр авахдаа энэ коммунистуудаас зөвшөөрөл авна гэж тэнэг юм ярьсан. Одоо бензин олдохгүй байна гэж хэлсэн хэвлэлийг хуулийнхнаар далайлгаж айлгах юм гэнэ. Битгий давар. Одоо ажлаа өг, эдгээр сайд нар. МАН энэ парламентад 68 гишүүнтэй. 100 жилийн түүхтэй коммунист нам биз дээ. Одоо ажлаа хийж чадахгүй байгаа сайд нараа буулгаад дараагийн сайд нь ажил хий. Попролгүй, туршилт хийхгүй ажил хий.
-Цалин нэмэхийн тулд хүүхдийн мөнгийг хасъя гэдэг санал зарим сайд нараас гарч ирлээ. Цалин нэмэх боломж манай улсын төсөвт ер нь хүнд байна уу?
-Цалин нэм гэж шаардаж байгаа шаардлагыг бүрэн дэмжиж байгаа. Монгол бол цалингаа нэмж чадахгүй ядуу хоосон улс биш. МАН-ын цагаан байраар дүүрэн авлигачид сууж байна. Улс төрд хоосон орж ирсэн цагаас нь өнөөдөр ямаршуу амьдарч байгаа бүх албан тушаалтнуудаа шалгахад цалингийн нэмэгдлийг дэлхийн дундаж түвшинд хүргэх бүрэн боломж бий.
-Хэн шалгах ёстой вэ?
-АТГ ажлаа хийхгүй байна. 180 орноос 114-т Монгол Улс явж байгаа. Өөрөөр хэлбэл, 100 хувийн үнэлгээнээс 30 хувь буюу “F” ч авч чадахгүй нойлын ногоон тэг гэдэг шиг авлигадаа идэгдсэн орон болсон байна. Дээрээс нь манайд өөрөө төрөөс төрсөн тэрбумтан, араас нь ах дүүс нь тэрбумтан. Одоо бүр үеэл хаяалаараа төрөөс шимэгчлэн тэрбумтан болсон арми байна. Энэ бүгдийг Авлигатай тэмцэх газар шалгаач. Иргэд энийг л хүсч байгаа.
-Ардын намыг та ярилаа. Энэ нам одоо бүх түвшиндээ хоёр хуваагдчихлаа…?
-МАН-ын 300 мянган гишүүн, дэмжигчид нь хүртэл энэ шударга бус байдлыг үзэн ядаж, өөрсдөө өөрсдийнх нь үр хүүхэд энэ нийгмийн золиос болж байгаагаа анзаарч байгаа байх. 2016 оноос 2024 он болтол үнэмлэхүй олонх хяналтгүй байсны гор одоо хоёр хуваагдаад нүүрсчин авлигачин мөн биш гэж хэрэлдээд сууж байгааг харж байна.
-Цалин нэмэх боломж, шийдэл яг юу байна вэ?
-Цалин нэмэх боломж олон байгаа. Энэхүү боломжуудын нэг нь энэ олон төрийн өмчит аж ахуйн нэгжээ хувьчлаад цалингаа нэм, хөрөнгө оруулалтаа ч нэм. Засаг ч илүү ачаанаасаа сална. Жишээ нь, Төрийн банк. Төр арилжааны банкуудтай өрсөлдөж яах гэж байгаа юм бэ. Учир нь МАН-ын хамаарал бүхий цүнхчид, дарга нарын үеэл, хаяал битүү шимэгчлэн тэнд сууж байна. “Хийх хүнд арга нь олдоно, хийхгүй хүнд шалтаг олдоно” гэгчээр зүгээр суугаа сайд нар ажлаа хийж чаддагт нь өг. Хийхгүй гээд шалтаг тоочоод худлаа хэлээд, ичихгүй ширэн нүүрлээд байгаа сайд нарыг цөөнхийн, хяналт тавих гишүүд бид яах ч гэж аргадах юм. Ажлаа хийтэл нь солиод байх хэрэгтэй.







Зочин · 2 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2 цагийн өмнө
ONGONOO TSOOLLYYLI SEKSDMR80955877
Зочин · 2 цагийн өмнө
шалгасан нь өөрөө тэрбумтан болчих болов уу хаха
Зочин · 3 цагийн өмнө
DYRN SEKSEER ODOOJ EDELMEER SHAAN80955877
Зочин · 3 цагийн өмнө
TANILTSXN80955877 NAS XMAGUI SEKSDEED80955877
Зочин · 3 цагийн өмнө
SXN XUCHINDEX ERD80955877XUSLN SEKSDMEER
Зочин · 3 цагийн өмнө
AL SEKSEER ZALYYGN ANUSN NUXN DOLOOMOOR SHAALGN80955877TSAG SEKSEER
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDI BOOW XUSNEER XXOJ DOLOOGD TOMSGN XELEERE SERELTEI GOE DOLOON80955877