Баян & Ядуугийн туйлд хүргэх хуулийн үнэн төрх
2016/01/11
Шинэ онтой зэрэгцэн нэлээдгүй хэдэн хуулийг шинэчилж, нэмэлт өөрчлөлт орж нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл эдгээр хуулийн нэг нь НӨАТ.
Өдгөө хэрэгжиж эхлээд 10 гаруй хонож байгаа ч бар кодтой тасалбар буюу билл олгохгүй байна. Томоохон сүлжээ дэлгүүр, ресторануудад тэрхүү шинээр тавих ёстой кассын машин нь байхгүй нь улмаас үйлчлүүлэгчдээ сугалаанд оролцох эрх бүхий тасалбараа өгөхгүй байна. Хэд хэдэн газраар үйлчлүүлж, худалдан авалт хийхдээ өнөөх сугалаанд оролцох тасалбараа авч чадсангүй ээ. Ингээд жижиг дэлгүүр буюу гэр хороололд, байрны гадаа байрлалтай хүнсний дэлгүүр ороход мөн л мөнөхөө тасалбарыг өгсөнгүй. Мэдээж кассын машин аваагүй гэх тайлбарыг сонсов.
100 саяын сугалаанд оролцож азаа үзэх ч лөөлэй боллоо. Кассын машингүй байсан ч НӨАТ-тай болон сугалаатай баримт олгож байгаа ч газар тун ховор. Ер нь энэхүү НӨАТ зөв ч гэлээ нөгөө талдаа эрсдэл дагуулж болох талтай.
Тодруулбал, жижиг худалдаа эрхлэгчдийг шахаж унах том сүлжээ дэлгүүрүүдээ монополи болгож бизнесийг нь улам өргөжүүлэх зорилготой юм болов уу гэсэн хар төрснийг нуугаад яахав. Нэгэн баримтыг дурдахад, төмөр замд байрлалтай найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг настангууд "Бид хоёр одоо тэр кассын машиныг нь авч чадахгүй. Гэтэл хүмүүс нэхээд байх юм. Тэр баримтаа авч сугалаанд оролцоно. Интернэт ч орж мэдэхгүй бид хоёр тэрнийх нь учрыг ч олохгүй байна. Ингээд худалдан авагчид өөдөөс бар кодтой цаас нэхээд байвал энэ дэлгүүрийн юм зарагдахгүй болох бололтой. Зарим нь ч юм нэхэхгүй юм аа аваад л гарч байна" гэж учирлаж байв.
Жижиг дэлгүүр ажиллуулж хоногийн хоолоо залгуулж амьдралаа авч яваа олон айл өрх бий. Тэд тэрхүү кассын машин гээчийг нь авч чадахгүй. Мөн хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн явуулж байгаа үйл ажиллагааны орлого 50 сая төгрөг хүрсэн бол заавал татварын албанд бүртгүүлэн суутган төлөгчөөр бүртгүүлэх юм. Харин борлуултын орлого нь 10 сая төгрөгт хүрсэн бол сайн дураараа бүртгүүлж болно. Иймд тухайн иргэн аж ахуйн нэгжийн орлого 50 сая төгрөгт хүрэхгүй бол НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаа бөгөөд иргэдэд НӨАТ падаан өгөхгүй юм. Гэхдээ заавал сугалаатай баримт олгоно. Энэхүү шаардлагыг нь биелүүлэх газар нь томоохон сүлжээ дэлгүүр, их дэлгүүрүүд.
Иргэд НӨАТ шингээгүй дэлгүүрээс худалдан авалтаа хийж болох сонголттой ч өнөөх сугалаа гэдэгт нь оролцож азаа үзэх гээд жижиг худалдаа эрхлэгчдийг тоохгүй байна. Гэтэл бар кодтой билл өгч байгаа дэлгүүрийнх нь бараа, бүтээгдэхүүний үнэ 30 хувь нэмэгдчихлээ.
Эдийн засаг А.Цолмонтуяа "Бизнес эрхлэгчид хоорондоо үнээрээ өрсөлдөнө. Тэгээд үнэтэй зарж байгаа нөхдүүд нь шахагдан гарч, хямд борлуулж байгаад нь акт тавина. Ингэхээр хуулиар бизнес эрхлэгчдийн замыг хааж, шахан гаргаж байгаа юм. Энэ бол Монгол улсад хэрэггүй хууль" хууль гэж байсныг нэхэн сануулья.
Нэг талх жижиг дэлгүүр НӨАТ ороогүйгээр 1000 төгрөгөөр зарагдаж байхад, НӨАТ оруулсан үнээр 1100 төгрөгөөр худалдаж авах юм байна. Ингэхээр жижиг бизнес эрхлэгчдэд хүндрэл учирна. Нэг ёсондоо НӨАТ төлөгч бизнесмэн 1100 төгрөгөөр иргэдэд худалддаг. Иймд иргэд яг адилхан талхыг хямд зарж байгаа газраас сонгож, төлсөн төлбөрийнхөө хоёр хувийг буцаан авч, мөнгө хожих сугалаанд оролцохыг илүүд үзэх нь ойлгомжтой. Үүнээс үүдэн жижиг бизнес эрхлэгчдийг орлогогүй болно. Орлогогүй болсон тухайн жижиг дэлгүүр, цайны газрууд арчигдаж орлоггүй монгол айл нэмэгдэх нь тодорхой.
Дээр нь нэмж хэлэхэд кассын машин шахаа явж байгааг ч үгүйсгэх аргагүй. Амьдрах гэж хулгай хийлгүй, амьдралаа залгуулж яваа жижиг бизнес эрхлэгчдийг хөрснөөс арчих нь хэнд ашигтай вэ. Орлоготой, ажилчидтай Монголын төлөө хэмээн урилж байсан лоозон нь зөвхөн сонгуулийн үед хэрэглэдэг ид шидийн үг үү эрх баригчид аа.
Х.Даваа
zochin · 2016/01/12
bondiin munguu huvaaj idsen turiin luivarchid uruu tuluh blhoor huls hudulmuruuruu amidarcg bga jijig dund biznes erhlegchdeer tuluulheer hediinee shhidjee ulaaran dairch bn ard irgedee elgeer ni hevtuullee daraa ni tasdaad idej bolvuu muusain luivarchid
Зочин · 2016/01/11
ТЭНЭГҮҮДИЙГ ХУУРЧ БАЙГАА ЮМ ШИГ...??? ТЭР ЭРГҮҮЛЖ ӨГӨХ ГЭЭД БАЙГАА НӨТ-ӨӨ ЯГ ОДОО ХАСААД,НӨТ-ӨӨ %-л болгочхооч дээ.ҮГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ.ОЛОН ТҮМНИЙГ ШУЛАХ Л АРГА ШҮҮ ДЭЭ.
zochin · 2016/01/11
Tom delguuriin tomchuud jijig delguuree barij idej doosh ni gulguulakh l khuuli garch dee
zochin · 2016/01/11
Zugeer l neg languu ajilluulj baigaa khumuus yakh um be eroosoo naadkhiig chini oilgokhgui um. Jijig languu ajilluulaad oorsdiin ger bulee tejeej ydaj baigaa golduu l tetgevert garsan khumuus baidag bololtoi um bilee. Ted nar yakh um be zarim odruuded ymar ch orlogogui tureesee ch tolj diilekhgui shakhuu baigaa khumuusiig bas torgokh um uu, Tegvel languugaa khaagaad shuud l emzeg bulegt orokh bolj dee. Khoorkhii nulimsaa archaad yvj dee,
зочин · 2016/01/11
Томчуудын луйвар
Зочин · 2016/01/11
tsagaa oloogui buruu shiidel, 2t ard tumendee oilguulaad beltgel ajlaa hiigeed daraad heregjuulj boloh l baisan
Зочин · 2016/01/11
Энэтхэг шиг болноо баян ба гуйлгачин тэгээд бүжиглээд дуулаад байж дээ
Зочин · 2016/01/11
Зочин · 2016/01/11
анхнаасаа л ойлгомжтой байсан, хүмүүс халаас нимгэн болохоор зах жижиг дэлгүүрээс юм аа аваад байхаар том дэлгүүрүүд орлогогүй болж хүчээр худалдан авагчдыг булааж байгаа дээр нь кассын машин зарах нь нэг хулгайч гишүүний бизнес явж байгаа, тэртэй тэргүй НӨТ-өөс болж үнээ нэмсэн газраас юмаа авахаар тэр хонжворын мөнгө чинь танаас хулгайлсан мөнгө л гэсэн үг
Зочин · 2016/01/11
zail zail...nuat iin barimtaa bitgii avtsgaa...barimt olgoh nereer infilyts usnu...
net orj barimtaa burtguulne barimt uguugui gazriig tusgai dugaarluu yrij hovlono geed l nuat aasaa iluu tulbur tulj muu heden hulgaichuudiig bayjuulah geed bn....arga ni nariisch bn shuu lalaruud........
худалдаачин · 2016/01/11
Өчигдөр гэхэд л хархорин захаас мах гурил гээд цагаан сарын бэлтгэл хийж 150000-д ₮ ийн гүйлгээ хийхэд 1 ч талон өгөх хүн байгаагүй захуудыг хэзээ баримт олгодог болох юм бол
Зочин · 2016/01/11
gaitai ymaa ajliin hajuuugar eniig net orj yvuulah gej bnga yaaj neetei bhiin bee hetsuu ym beeee