Оны өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар Эрүүлжүүлэх байрыг цагдаагийн байгууллагад шилжүүлэх шийдвэр гаргасан. Гэвч энэ асуудлыг Цагдаагийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж албан ёсоор шийдэгдэх юм. Одоогоор уг хуульд өөрчлөлт оруулахаар Хууль зүйн яам ажиллаж байгаа ажээ. Харин эмнэлгийн тусламж шаардалагатай согтуу иргэдийг харьяа дүүргийн эмнэлэгт хүлээн авч байгаа бол бусад согтуу иргэдийг дүүргийн цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх тасагт аваачиж байгаа гэнэ. Иймд нэг хэсэг согтуу иргэд эмнэлэгийн ор эзлэн эмч ажилтнуудын ажлыг алдагдуулж байсан уг асуудал шийдэгдсэн байна.

Т.Буянаа