Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 6/11 дугаар тогтоолыг үндэслэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй их, дээд сургууль, коллежуудын оюутны өвлийн амралтын хуваарийн дагуу “Цахим төлбөрийн карт”-ыг 2016 оны нэгдүгээр сард амарч буй их, дээд, сургуулийг 2016 оны нэгдүгаар сарын 11-ээс нэгдүгаар сарын 31 хүртэл “Цахим төлбөрийн карт”-ыг хаах болно.

Энэ хугацаанд хаах болсон үндсэн шалтгаан нь "Улаанбаатар смарт карт" ХХК-аас сургууль тус бүрээр амралтын хуваарийг хаах боломжгүй мөн их, дээд сургуулиуд харилцан адилгүй амралтын хуваарьтай учраас их, дээд сургуулиудын амралтын хуваарьтай уялдуулж нэгдсэн байдлаар дээрх хугацаанд хаахаар болжээ.