Нийслэлийн МХГ-ын шалгалтаар Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ш овогтой Б нь худалдан борлуулах зорилгоор зохих эрхийн бичиг гарал үүслийн гэрчилгээгүйгээр зургаан чоно нийслэлд оруулан хадгалж байсныг ирлүүлжээ. Түүний гурав нь эр, гурав нь эр бөгөөд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 6-18 тоот хашаанд хадгалж байсныг илрүүлэн хурааж, 6 сая 900 мянган төгрөгөөр торгожээ. Иймэрхүү зөрчил гарган нуун дарагдуулсан бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ албаныхан мэдэгдлээ. Хуулиар бол Монгол Улсын "Амьтны тухай хууль"-ийн дагуу тусгай зөвшөөрөл авалгүй ховор болон бусад ан амьтан агнах, барих, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, нуун хадгалах зэрэг зөрчил гаргавал агнасан, худалдсан ан амьтан, түүхий эдийг хураан авч, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тус тус торгодог байна.

Нэн ховор болон ховор амьтнаас бусад төрлийн ан амьтдыг иргэд ахуйн хэрэгцээгээ хангах зорилгоор эрхийн бичгийн дагуу агнаж барьж болно. Ховор амьтдын жагсаалтад орсон ан амьтдыг тусгай зөвшөөрлийн дагуу зөвхөн тусгай зориулалтаар агнаж барьж болдог байна.