Warm Project нь дотроо 3 хэсгээс бүрдсэн бөгөөд үүнд: Warm Project 1: HUMAN TRAFFICKING 0 / хүний наймааны эсрэг хөтөлбөр/ WARM project 2: AIDS ZERO энэ хөтөлбөр бол ХДХВ-н талаарх зөв мэдээлэлийг олон нийтэд хүргэхэд оршино.

WARM Project 3: HOPE 100% нь асрамжийн газрын хүүхдүүдэд итгэл найдвар хайрлах аян, настай хүмүүсийг үнэгүй эрүүл мэндийн үзлэгт хамруулах аян зэрэг багтсан болно. WARM Project -н хүрээнд нийт 15 удаагийн үйл ажиллагаа болон 20 орчим богино хэмжээний кино олон нийтэд хүрэх төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн эхний ээлжинд ЭХИЙН ХАЙР богино хэмжээний киноны зохиол шалгарч хийгдэхээр болоод байна.


Мөн тус холбооны дэргэд байгуулагдсан 2050 студи БИ АЛДАХ ЭРХГҮЙ ХҮН УСК киног хийх үүрэг аваад байгаа юм. Тус кинонд эмч болон анагаахын оюутны амьдрал гарахын зэрэгцээ эмч хүнд байх ёстой чанарууд, эмч хүний амьдралын хэцүү болон жаргалтай бүхнийг харуулсан болно. Мөн ДОХ-н халдвартай залуугийн төлөө өөрийгөө золиослож буй эмчийг харах болно. Эцэст нь дүгнэхэд тус кинонд Анагаахын 3 оюутны амьдрал гарах бөгөөд тэд төгсөж эмч болсоны дараа өөр өөр салбарт хүчээ үзэхээр шийдэж хэцүү бүхнийг хамтдаа даван туулах болно




 

Манай байгууллагатай хамтарч ажиллах болон ивээн тэтгэх байгууллага хувь хүмүүс байвал доорх хаягаар холбоо барина уу. Утас: 88124015 Э-шуудан: [email protected]

Хүндэтгэсэн Монголын Зүрх Судлаач Залуучуудын Холбоо