Бид энэ удаагийн “Mobile news булангаараа дуучин Д.Болдын "ЗАА МАРГААШ 23-ны 20 цагт Centro night club-д ХЭН НЭГЭНД НЬ бvх CD нvvдээ бас хамгийн хайртай BOLD бvсээ БЭЛЭГЛЭНЭ!! pic.twitter.com/e9Diplewwh" хэмээх жиргээний талаар утсаар тодрууллаа.

Дуучин Д.Болдын ”Bold unplugged night” амьд тоглолт гайхамшгийг мэдрүүлсээр үргэлжилж байна.  Маргааш “Сentro Club”-т  20.00 цагаас тоглох тоглолт нь гайхшигийг мэдрүүлэхээс гадна гэнэтийн бэлгээр дүүрэн байх бололтой.  Тодруулбал маргааш болох тоглолтын үеэр Төрийн соёрхолт дуучин Д.Болд  өөрийн хайртай “Болд” бүс болон  өөрийн гаргасан бүх цомгоо бэлэглэхээр болжээ. Шүтэн бишрэгчидээ баярлуулсан энэ мэдээг тэрбээр твиттер болон өөрийн фен хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.  Түүний шүтэн бишрэгчид энэхүү мэдээллийг сонссон даруйдаа эр хүний хийморь малгай бүсэндээ гэдэг юм чинь азтай хүн л авах нь дээ, үзнэ хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. Дашрамд дуулгахад дуучин Д.Болд өөрийн нэрийн  “Болд” бүсийг тэрбээр АНУ-д захиалгаар хийлгэсэн бөгөөд тоглолт, зураг авалт, клипэд гол төлөв зүүдэг юм. Уншигч та Төрийн соёрхолт дуучин Д.Болдын тоглолтыг үзэхийг  хүсвэл марааш  “Сentro Club”-ийн такс 30.000 төгрөгийг төлөөд үзэх боломжтой.  Дашрамд дуулгахад уг такст уух юм багтсан бөгөөд таксыг тоглолт болохоос хоёр цагийн өмнө ирж авах боломжтой гэнэ.

Дуучин Д.Болдын  ”Bold unplugged night” амьд тоглолт нөгөөдөр “Corporate” зочид буудлын “View lounge”-д тоглолтоо үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.  

Төрийн соёрхолт дуучин Д.Болд тоглолтынхоо хажуугаар  өөрийн 11 дэхь бие даасан цомог болох  “Хувцасаа тайлаад шид” цомгоо гаргаж байгаа ажээ. Үүгээр ч зогсохгүй “Би дурламаар байна” дуундаа  "DOZ" энтертайнмент, “Хувцасаа тайлаад шид” дуундаа "Херо" энтертайнментаар клип хийлгэж байгаа юм байна.  

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын талаарх мэдээллийг бид цаг алдалгүй шуурхай хүргэх болно.

 

























































А.Баярмаа