МАХН-ын Бага чуулганы гишүүн Баянхонгор намын иргэн О.Одончимэг өнөөдөр АТГ-т улс төрийн намуудын санхүүжилтийг шалгаж өгөх талаар өргөдөл өргөн барихаар болсон талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр 2012 оны сонгуулийн өмнөх хэлмэгдүүлэлт давтагдаж байна. Эрх баригч намын хувьд өрсөлдөгч намын лидерийг хэлмэгдүүлж, авлига авсан хэргийг МАХН-ын эрх бүхий хүмүүсийг хорьж цагдаж байгааг эсэргүүцэж байна гэсэн юм. Ямар ч нам авлига авдаг гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Гэтэл яагаад МАХН-ыг авлига авсан хэргийг шалгаж байгаа юм бэ? Бусад намыг ч гэсэн шалгах хэрэгтэй гэсэн юм. АТГ нэгэнт улс төрийн намын санхүүжилт, авлигатай холбоотой хэргээр МАХН-ыг шалгаж эхэлсэн юм бол бусад парламентад суудалтай болон бусад улс төрийн намуудын үйл ажиллагаа, санхүүжилтийг адилхан шалгаж, 2016 оны сонгуулийн өмнө олон нийтэд ил болгож өгнө үү хэмээн өргөдөл дөө тусгасан байв.

Иргэн О.Одончимэг “Сонгууль дөхсөн энэ үед ганцхан намыг шалгаж байгааг иргэн хүний хувьд эсэргүүцэж байна” хэмээн тэрбээр мэдэгдэж байсан юм.

Т.Буянаа