Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ сарын 8-нд гаргасан тушаалаараа “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсныг ОУХБ-ын 182 дугаар конвенцийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон сайн шийдвэр хэмээн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Тим Де Мейэр уулзах үеэр талархалаа илэрхийлжээ.

Ялангуяа 18 нас хүрээгүй хүүхдээр жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулахыг хориглосон нь өнгөрсөн арванхоёрдугаар сард хуралдсан ОУХБ-ын Экспертүүдийн хорооноос Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах тухай конвенцийн хэрэгжилттэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газарт хандаж гаргасан зөвлөмжийн дагуу авсан тодорхой арга хэмжээ хэмээн үнэлж буйгаа дуулгасан.

Гэвч уг захирамж зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаа "Дүнжингарав" морин уралдаан зохион байгуулна хэмээн яригдаж байгаа билээ.

Т.Буянаа