Хан-Уулчууд НИТХ-ын даргад эсэргүүцэл илэрхийллээ

Өнөөдөр 2016.02.24 -ны өдөр Нисйлэлийн Засаг даргын тамгын газрын үүдэнд ХУД-ийн хэсэг иргэд НИТХ-ын дарга Д.Баттулгад шаардлага, мэдэгдэл өгч эсэргүүцлээ илэрхийллээ. НИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2016.01.29-ны шийдвэрээр ХУД-ийн Нийслэлийн сонгуулийн тойрог ойлгомжгүй, нутаг дэвсгэрийн зарчим алдагдсан нь хууль зөрчиж байх тухай байлаа.

Шаардлагыг Баттулга даргад гарт өгөхөөр очсон боловч өөрөө байхгүй гээд НИТХ-ын Ажлын албаны хэлтэсийн дарга Д.Азжаргал хүлээн авлаа. НИТХ-ын дарга Д.Баттулга нь эдгээр иргэдийн шаардлагын хариуг 14 хоногийн дотор өгөх хуулийн заалттай юм.

Хан-Уулчууд НИТХ-ын даргад эсэргүүцэл илэрхийллээ

Хан-Уулчууд НИТХ-ын даргад эсэргүүцэл илэрхийллээ

Хан-Уулчууд НИТХ-ын даргад эсэргүүцэл илэрхийллээ

Иргэдийн өргөн барьсан өргөдөл нь :

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА ТАНАА

2016 оны 2 дугаар сарын 24-ны өдөр

Гомдол, мэдэгдэл гаргах нь

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ны 04 тоот шийдвэр Үндсэн хууль бусад хууль тогтоомжинд заасан хүний эрх, эрх чөлөө, иргэдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдөж байх учир доорхи үндэслэлээр гомдол, мэдэгдэл гаргаж шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн ИРГЭД БИД ТАНД хандаж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ны 04 тоот тогтоолоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох тойрог байгуулж, түүнд ногдох мандатын тоо, тойргын дугаар, хамрагдах нутаг дэвсгэрийг тогтоохдоо Хан-Уул дүүргийн 32, 33, 34, 35, 36-р тойрогт нутаг дэвсгэрийн зарчмыг алдагдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлгийн Жаран хоёрдугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасанчлан дүүрэг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх зарчмыг алдагдуулжээ.

Уг 04 тоот тогтоолд:

1. Хан-Уул дүүргийн 2 хороо буюу 19-р хороолол орчмыг 3, 4, 5, 6-р хороог давуулан Яармагийн 7, 8-р хороотой хамт 32-р тойрог,

2. Хан-Уул дүүргийн 3 хороо буюу Комбинатын 4-р хороог давуулан Яармагийн 5, 6-р хороотой хамт 33-р тойрог,

3. Хан-Уул дүүргийн Зүүн захын 11-р хороог Яармагийн 4-р хороотой хамт 34-р тойрог,

4. Хан-Уул дүүргийн Шувууны 13-р хороог Биокомбинатын 12-р хороог давуулан Нисэхийн 9, 10-р хороотой хамт 34-р тойрог,

5. Хан-Уул дүүргийн Нисэхийн 16-р хороог 10-р хороог давуулан Биокомбинатын 12, Өлзийтийн 14-р хороотой хамт 35-р тойрог болгосон нь нутаг дэвсгэрийн дээрхи зарчмыг алдагдуулжээ гэж бид үзэж байна.

Иймд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 04 тоот тогтоолд нэн даруй өөрчлөлт оруулж өгөхийг ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭД БИД ТАНД ГОМДОЛ ГАРГАЖ, ШААРДАЖ байна.

ГОМДОЛ, ШААРДЛАГА ГАРГАСАН:

ХАН- УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭД:

Б.Цэрэн, Г.Батсайхан, Э.Бодьцэцэг, Ч.Батзориг, Ц.Эрдэнэбаатар, П.Батхүлэг, Ж.Отгонхорлоо, Ч.Базарзаяа, Э.Батмөнх, А.Сүххишиг нарын иргэд

tsag.mn