Тайландын Бангкок хотод болж байгаа буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээнээс О.Гүндэгмаа хүрэл медаль хүртлээ. 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд нийт 29 тамирчнаас О.Гүндэгмаа 588 оноогоор финалд шалгарч, хүрэл медалийн болзол хангав. ОУХМ Ц.Мөнхзул 577 оноогоор 10 дугаар байрт орлоо.