Малаа хайж яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
1 цагийн өмнө

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь энэ сарын 15-ны 07.00 цагийн орчимд малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 16.50 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн хэлтэс, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхэн иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж буй бөгөөд 11 дэх өдрөө иргэнийг хайж байгаа юм.






