МАН-ЫНХАН: Намын хагарлын бэлгэ тэмдэг Г.Занданшатарыг үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдгээр өргөмжлөх юм уу…?
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард нийтийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Хуульд: Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүн бөгөөд Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн гэж буй. Энэ бөгөөс Ерөнхийлөгчийн хамгийн гол үүрэг. Тиймийн учраас: Ерөнхийлөгчийн суудалд тэмүүлэн буй хэн бүхэн энэ болоод бусад дагалдах шинж чанар, шалгуур үзүүлэлтийг хангах ёстой.
Дагалдах нь: Хараат бус буюу аль нэг намын бус, бүх ард түмний эв нэгдлийг хангадаг тул улс төрийн хэт явцуу эрх ашгаас ангид, төвийг сахисан байр суурьтай байх, Ёс зүйн өндөр сахилга бат буюу Төрийн дээд албыг хашиж байгаагийн хувьд ёс суртахууны цэвэр ариун байдал, хариуцлагыг чанд сахих, Манлайлал буюу Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, нийгмийн томоохон шинэчлэлүүд дээр ухаалаг бөгөөд нэгдмэл байр суурь илэрхийлж чадах улс төрийн соёлтой байх гэх гурван шалгуур буй.
Гэтэл нь: Эдгээр шалгуур Г.Занданшатараас баахан хол бөгөөд яасхийж ч ойртуулах гээд нийцэх боломжгүй. Жишээ: Сүүл үест МАН-аас баахан түлхүүлээд буй Г.Занданшатар гол бөгөөд дагалдах шалгуур болоод шинж чанараараа тэнцэхгүй. Шулуухандаа: МАН-аа хагарал Г.Занданшатараас болсон гэж МАН-ынхан дээр дооргүй яриастай. 25 оны 9 дүгээр сард байх аа, тэр үед УИХ-ын дарга байсан Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөнө гэж мэдэгдээд Г.Занданшатартай муудалцаж эхэлсэн түүх буй. Тэрний араас олон юм болсон. Д.Амарбаясгалан бага хурлаасаа сонгогдож МАН-ын дарга болсон ч тэр нь хүчингүй болж, цаашаагаа Бор тээгийн хулгайч гэх гуншин нэмснийг ард нийт мартаагүй байх. Тэгж ялсан Г.Занданшатар тэр үед намын дарга болоогүй ч Ерөнхий сайдын суудалдаа үлдэж, гэлээ гэхдээ ч нэр хүнд нь огцорсон гэх. Тэрний улбаа нь эдүгээ намынхан нь: Г.Занданшатар болвоос МАН-ын хагарлын бэлгэ тэмдэг гэж өргөмжлөх болж. Нэмээд: Г.Занданшатар ИЗНН-аас нэр дэвшинэ гэж намынхнаа айлгасан тухай улс төрийн тамхины цэгээс нийтэд тарж. Хэний ямар ашиг сонирхол энэний ард буйг бүү мэд. Г.Занданшатарт бол 100 хувь ашиггүй. Хэрвээ ийнхүү шийдвэл ИЗНН-д орсон өдрөө л улс төрийн замнал нь дуусах тавилантай. Гэлээ гэхдээ: Нэр хүндэд халдлаа гэх АТГ-ын чиг үүрэггүй асуудлаар Д.Амарбаясгалан нарыг өгөөд буйг харах нь ээ ИЗНН руу явж магадгүй ч шиг. Лав энэхүү АТГ-ын гомдол нь улс төр биш бол тэрбээр өөрөө өөрийгөө шалгуулахаар хандсан болж хувирах шинж буй.
Базах нь ээ: Ерөнхийлөгч хүн Үндэсний эв нэгдлийг хангагч учир Хараат бус, Ёс зүйн өндөр сахилга бат, Манлайлал 3-ыг цогцлоох шаардлага буй. Гэвчиг: Г.Занданшатар Монгол Улсын эв нэгдэл ярих байтугай МАН-аа хагалсан буруутнаар намынхандаа шүүмжлэгдсэн байдалтай. Гагц Д.Амарбаясгалантай хийж буй харилцаа нь асар их өс хонзон зангиддагийг нь илтгэх. Гэтэл нь: Эдүгээ Монголд төрд, хувийн хэвшилд намуудад, ер хаа ч хагарал бус эв нэгдэл, амар тайван амьдрал нэхэгдээстэй…
Ө.Билэг
ӨДРИЙН СОНИН






