Сүүлийн арван сарын дотор гадаад худалдааны алдагдал 1.33 тэрбум ам.долларт хүрч, улмаар төл­­­бөрийн тэнцлийн хө­рөнгө санхүүгийн дансны ашиг 3.3 дахин буурсан гэсэн мэдээ байна. Засгийн газ­рын тэргүүн иргэдийг тайвш­руулсан мэдэгдэл хийж байгаа ч Монголбанк инф­ляцийг бууруулахаар хэрдээ л чардайж байна. Эдийн засаг хүндэрч бай­гаа гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа ч харин Засгийн тэр­гүүн Н.Алтанхуягт үү­­­­­нийг хүлээн зөвшөөрөх эр зориг, Эдийн засгийн хөгж­лийн сайд “Фортуна” Бат­баяр, Уул уурхайн сайд “Бридж” Ганхуяг нартаа ажлын хариуцлага тооцох хүсэл сонирхол алга. Харин тайвш­­­руулах, цаг хожих, арга­цаах байдлыг илүүд үзэж байна. Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн үе үеийн төлөөллийг хү­лээн авч уулзаж, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байд­лын талаар санал солилц­сон. Уг нь Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдын ч бас санаа тавьж хийх ажил баймаар. Гэтэл Засгийн тэргүүн айсуй аюулыг ер тоосон шинж­гүй нэг ам.доллар 1585 төг­рөгтэй тэнцэж буй нь тэгтлээ айхтар санаа зовоох асуудал биш гэж байгаа нь “сүх далайтал үхэр амгалан” гэгчийн үлгэр болох буй хэмээн сэрэмжилнэм. Хам­гийн наад зах нь гадаад зах зээл дээрх үнийн уналт  манай төсөвт төлөвлөсөн үнэд 40-50 хувийн дарамт учруу­лахаар байгаа юм. Ул­сын төсвийн алдагдал 720 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь хуулиар тогтоосон зохис­той хязгаараас хэд дахин нэмэгдэж, ДНБ-ий 15-20 хувьтай тэнцэх хэм­жээнд хүрч болзошгүй бай­гааг ч сөрөг хүчнээс сэрэмж­лүүлсэн.

   “Ноён” доллар галзуурч буй энэ цаг дор цахилгаан, дулаан, ус зэрэг суурь бүтээг­дэхүүний үнийг бодлого, тооцоогүй өсгөсөн нь эдийн зас­гийг бүр хүндрүүлж орхи­лоо. Хэдийгээр хаа сайгүй бү­тээн байгуулалт өрнөж, иргэ­дэд наалдацтай олон сайн аж­лууд хийгдэж байгаа ч эдийн засагт ямар ч хяналт алга.

   Иргэн бүр Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг юунд зарцуулж байгааг мэддэг бол жинхэнэ тэр ардчилал болно. Гэтэл өнөөдөр төрийг хянах ёстой сөрөг хүчин нь ч энэ талаар огт мэдээлэлгүй сууж байна. Нөгөөдүүл нь ч мэдээлэх дургүй байна. Хэсэг хүмүүст эрх мэдэл хэт төвлөрхийн хэрээр хяналт алга болдог. Хяналт байхгүй улсад ардчилал шударга ёс сүйрэн үгүй болдог.  Чингис бондын хүүнд өдөрт 300 сая буюу өдөрт 1 цэцэрлэг, 3 өдөрт нэг сургууль барих хөрөнгийг өгч байна гэсэн тооцоо бий. Нийт гадаад өр, зээлийн дүн 15.3 тэрбум ам.дол­ларт хүрч ДНБ-ээс даваад байна. Эдийн засагт шуурга нүүрлэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Бид харин үүний эсрэг ямар арга хэмжээ авч чадах, хэр чадварлаг ахмадтай вэ?

   Гурван сарын өмнө 1438 төгрөгтэй тэнцэж байсан ам.дол­ларын ханш өнөөдрийн байдлаар 1585 төгрөгт хүрээд байна. Улсын төсвийн бараг 80 хувийг бүрдүүл­сээр ирсэн нүүрсний экспорт огцом буурсан нь эдийн засагт нөлөөлөх гол шалтгаан болсон болов уу. Дээрээс нь мэдээж хэрэг Монголын хамгийн том хөрөнгө оруулагч Оюу­тол­гойн анхан шатны хөрөнгө оруулалт дуус­сантай хол­боотой гадаадын хөрөнгө орууллалтын хэмжээ хоёр дахин буурсан зэрэг нь ноён доллорыг улам гааруулсаар байна.

   Энэ нь эдийн засаг болоод иргэдийн амьдралд хүндээр тусч буй нь ойлгомжтой. Эдийн засагт үүсээд бай­­­гаа нөхцөл байдал тун ноцтой байгаа ч Засгийн тэр­гүүн “Долларын ханш тогтворжсон, сүртэй зүйл ер байхгүй, тайван амгалан байцгаа, намайг гүтгэж байна” гэж амьдралаас хэ­тэр­хий хөндий мэдэгдэл хийв. Гэтэл бодит амьдрал дээр байдал эсрэгээр байна. Засгийн газрын уян хатан бус, хэт улс төржсөн бодлогын үр дүнд Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа үнд­сэндээ зогсонги байдалд ороод байна. Хэлэлцээрийн ширээнд суух хүн нь Уул уурхайн сайд Д.Ганхуягийг гэхээр олон хүнд итгэл төрж өгөхгүй байх шиг. Төрийн албыг, тендер бүхнийг турш­лага, мэргэжлийн үүд­­­­нээс бус зөвхөн өөрийн намыг ивээн тэтгэдэг зоосны нүхээр харсан бодлого явуулсныхаа горын өнөөдөр тэд амсаж байна.

   Энэ алдаатай бодлогын улмаас гадаадын хөрөнгө оруулалт үргэж, дотоодын хөрөнгө оруу­лалт зогсонги байдалд орсон нь нууц биш. Үнэндээ бол гарын арван ху­руунд хүрэх үгүйтэй үндэсний томоохон хэдэн компани улсын төсвийн 70-80 хувийг бүрдүүлж, үлдсэн цөөхөн хэсгийг нь бусад компаниуд бүрдүүлдэг. Зас­гийн газрын улс төрийн ашиг сонирхлоор хувийн безнесийг хянах, хавчих гэ­сэн хэт явцуу бодлого нь дотоодын томоохон хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж “ноён” долларыг улам гааруулсаар байгаа юм.

Эрх зүйч Г.Нэргүй