Радио, телевиз, кино, медиа урлагийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын хүсэн хүлээдэг болсон дэлгэц, радиогийн шилдэг бүтээл шалгаруулах “Анхны бүтээл-7” наадам дөрөвдүгээр сарын 22-нд болно.

Энэхүү наадам нь СУИС-ийн РадиоТелевиз Медиа урлагийн сургуулийн анхны захирал, Монголын театр, телевиз, киноны нэрт найруулагч Б.Бадрууган агсаны нэрэмжит юм.

Өнөө жил уг наадамтай тус сургуулийн 20 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд олон улсын хэмжээнд зохион байгуулагдах гэж байна.

Наадмын онцлог нь оюутан залуусын авьяас, уран сэтгэмжийг нээн хөгжүүлж, бүтээл туурвих идэвхийг дээшлүүлэх, туршлага хуримтлуулахад дэмжлэг болж өгдөг.

 

Номинаци & Шагналын сан:

  • Шилдгийн шилдэг бүтээл - 2 сая төгрөг
  • Телевизийн шилдэг бүтээл- 1 сая төгрөг
  • Радиогийн шилдэг бүтээл- 1 сая төгрөг
  • Шилдэг богино хэмжээний кино- 1 сая төгрөг
  • Шилдэг гэрэл зургийн мульти медиа бүтээл- 1 сая төгрөг
  • Шилдэг анимейшн, компьютер графикийн бүтээл- 1 сая төгрөг

 

Оюутан та бүтээлээ ирэх сарын 15-ний өдрийн 17 цаг хүртэл илгээх бөгөөд www.sbm.msuac.edu.mn вэб сайтаас мэдүүлгийн хуудас татан авч [email protected] цахим хаяг руу илгээнэ.