“Дэлхийн цирк Монголд-2016” тоглолт долоо хоногийн хугацаанд тоглогдоно гэж байсан ч энэ сарын 10-ныг хүртэл сунгахаар болоод билетээ борлуулж эхэлсэн байна. Тус тоглолтыг хүүхэд багачууд ч гэлтгүй хосууд, ээж, аав нар маань сайн үзэж байгаа бололтой.

Хүүхэд багачууд маань их л баяртай циркээс гарч ирцгээн үзсэн гайхалтай зүйлүүдийнхээ талаар ам уралдан ярилцацгааж байна лээ шүү.

Тоглолт: Амралтын өдрүүдэд 11:00, 15:00, 19:00 цаг

Ажлын өдрүүдэд 19:00 цагаас тус тус тоглох гэнэ. Тасалбарыг Улсын циркийн билетийн кассаар худалдаалж байна.

“Дэлхийн циркийн хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн Н.Эрдэнэ санаачлагаар “Дэлхийн цирк Монголд-2016” олон улсын циркчдийн гурав дахь удаагийн тоглолтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа билээ. Энэ жилийн тоглолтод АНУ, Англи, Франц, Испани, Бразиль, Бельги, Өмнөд Африк, БНХАУ, ОХУ, МУ зэрэг 15 орны олон улсын циркчдийн тэмцээний алт, мөнгө, хүрэл цомын эзэд чансаа өндөр нийт 60 гаруй циркчид зөвхөн Монгол улсад тоглолтоо хийж байна.

О.Номин