Монгол улсын Филармоноос энэ дөрөвдүгээр сард “Их хотын хэмнэл” залуучуудад зориулсан төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл уг төслийн эхний тоглолт энэ долоо хоногт болох аж. Тодруулбал Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Солонгын “Үдэшлэг” нэртэй анхны бие даасан тоглолт 2016 оны 04-р сарын 07-ны үдэш 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болох юм.

Үзэгч, сонсогчдодоо гайхалтай нэгэн жазз үдшийг бэлэглэхээр зэхэж буй түүний тоглолтонд улсын Филармонийн “Баямонгол” жазз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, удирдаач С.Саруул-Од зэрэг гуч гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцох гэнэ.

Тоглолтын тасалбар худалдаанд гарсан бөгөөд онлайн худалдааны www.ticket.mn, улсын Филармонийн кассаар худалдаалагдаж байна. Мөн 1900-1617 үнэгүй хүргүүлэн авах боломжтой юм.