Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Солонгын “Үдэшлэг” бие даасан тоглолт маргааш буюу 2016 оны 04-р сарын 07-ны үдэш 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.Тоглолтонд улсын Филармонийн “Баямонгол” жазз найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од зэрэг гуч гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцоно.

Тоглолтын хөтөлбөрт жаззын томоохон төлөөлөгчдийн уран бүтээлүүд тоглогдохоос гадна дуучин Б.Солонгын өөрийн зохиосон дуунууд болон коверлож дуулсан монгол дуунууд дуулагдана.
Тоглолтын тасалбарыг онлайн худалдааны www.ticket.mn, улсын Филармонийн кассаар худалдаалагдаж байна. Мөн 1900-1617 үнэгүй хүргүүлэн авах боломжтой юм.