Үндэсний өв соёл, хөгжил дэвшлийг эрхэмлэнэ хэмээн тунхаглаж, телевизийн салбарт шинэ өнгө төрх нэмэн мэндэлсэн “ӨЛЗИЙ” телевизийнхэн нийтийн дууны шилдгүүдийн “Хаврын хит 2016” концертыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон гэнэ.

Бөхийн өргөөнд энэ сарын 22-нд болох уг тоглолтонд сүүлийн үед телевиз үзэгчдийн таалан сонсох дуртай бүх л дуунуудыг бүгдийг нь багтаасан гэхээр яалт ч үгүй “Хит” дууны үдэш болох нь лавтай. Аялгуу нь аманд чихэр шиг хүлхэгдэж, оюун ухаанаас гардаггүй, үргэлж л эгшиглэж байдаг сайхан дуунууд байдаг. Тэгвэл тийм сайхан дууны эзэд, дуучид уран бүтээлчид, бүжгийн хамтлаг, бусад сюрприз дүүрэн “Хаврын хит 2016” тоглолтондоо “Өлзий” телевизийнхэн үзэгч, уншигч та бүхнээ урьж байна.

Яргуй нүдэлж, нялх төлийн дуу цангинасан цэнхэр хаврын өдрүүдийг эгшиг дуугаар мялаасан "ХАВРЫН ХИТ 2016" нийтийн дууны шилдгүүдийн тоглолтонд дуунд дуртай Монгол түмнийгээ урьж байна. Тоглолтын билетийг Монгол бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалж байна. Мөн 1900-1905 танд үнэгүй хүргэх нь ээ.