УИХ-ын гишүүн Г.Уянга даргаар нь томилогдсон Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намын ээлжит бус их хурал өнөөдөр 11.00 цагт болно. Уг хурлаар УИХ-ын 2016 оны сонгуульд хэрхэн оролцох асуудлаа хэлэлцэх бөгөөд УИХ-ын нэр бүхий гишүүд, мөн олонд танигдсан улс төрч, лидерүүд тус намд элсэж буйгаа зарлах ажээ. Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Цог нар МАХН-ыг орхиж, тус намын гишүүнээр элсэж, УИХ-ын сонгуульд оролцох нь тодорхой болсон байна. Даргаа шинээр сонгож буй тус намын ээлжит бус их хурлын талаарх шуурхай мэдээллийг та бүхэн Сонин.мн сайтаас цаг алдалгүй уншаарай. Дашрамд дурьдахад Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам нь 2015 оны 5-р сард Улсын Дээд Шүүхэд бүртгэгдсэн бөгөөд нийт 3000 гишүүнтэй, намын анхны дарга нь Ц.Баяндалай байжээ.

 

Э.Сүрэн

sonin.mn