Жамбын Батмөнх агсны амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Бүү март" УСК өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн билээ. Энэхүү кино Монгол улсад ардчилсан дэглэм хэрхэн бий болсон талаар өгүүлэх түүхэн кино бөгөөд үзэгчид, урлаг шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ аваад байгаа аж. "Бүү март" УСК нь 80-аад оны Монгол орны аж амьдрал, залуусын хайр сэтгэлийг харуулах бөгөөд Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, П.Жасрай, С.Зориг, Д.Сүхбаатар зэрэг дүрүүдээр дамжуулан Монгол төрийн хүнийг тодорхой дүрслэн харуулснаараа бид өөрсдийгөө хэн гэдгийг мартах учиргүйг сануулж байх шиг. Эгэл жирийн амьдарсан Ж.Батмөнх, залуу насныхаа аагь омог, хүсэл мөрөөдлөөрөө эх орондоо ардчилал авчирч байгаа ардчиллын анхны 13 гээд бүгд түүхийн өмнө их гавьяа байгуулсныг аль нэг талыг барьж, аль нэгийг нь муу муухай болголгүй харуулж чадсан энэхүү киног та амралтын өдрөөрөө гэр бүлээрээ заавал үзээрэй.

Нээлтээ хийгээд удаагүй ч олон нийтийн анхаарлыг ихээр татаад байгаа энэхүү киноны хамгийн сэтгэл доглуусан хэсгийг кино багынхан албан ёсны хуудаснаа байршуулсныг та бүхэндээ хүргэж байна.