Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах 12 давхар байрнаас нэгэн эмэгтэй унах гэж байгаа дуудлагыг энэ сарын 28-ны 07:47 цагт Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Ш /24 настай, эмэгтэй/ 12 давхрын тагтан дээр гарсан байсныг буулгаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Т.Буянаа