Монголын Үндэсний Кино Урлагийн Академи нь Монгол улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийг дэмжих, киногоор дамжуулан үндэсний онцлог соёл, түүхийг олон нийтэд таниулах төдийгүй нийгмийг соён гэгээрүүлэх зорилготойгоор 2008 онд үүсгэн байгуулагдсан юм.

Тус академи нь Монголын кино урлагийн хөгжлийг тодорхойлж, чиглүүлэхэд чухал ач холбогдол бүхий "Академийн Дээд Шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг сүүлийн зургаан жил уламжлал болгон зохион байгуулсаар ирлээ.

Энэхүү наадам кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, Академийн шагналыг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулдаг юм.

 

МОНГОЛ КИНОНЫ ШИЛДГҮҮДИЙГ дараах номинациар шалгаруулна.

  1. Шилдэг кино Best Picture
  2. Шилдэг эрэгтэй дүр Leading role actor
  3. Шилдэг туслах эрэгтэй дүр Supporting role actor
  4. Шилдэг эмэгтэй дүр Leading role actress
  5. Шилдэг туслах эмэгтэй дүр Supporting role actress
  6. Шилдэг найруулагч Directing
  7. Шилдэг зураглаач Cinematography
  8. Шилдэг зураач Art direction
  9. Шилдэг хөгжим Music original score
  10. Шилдэг дуу Music original song
  11. Шилдэг монтаж Film Editing
  12. Шилдэг дууны найруулагч Sound Editing
  13. Шилдэг зохиол Writing screenplay
  14. Шилдэг дүрсний эффект Visual effects
  15. Шилдэг нүүр будалт Make-up and hairstyle
  16. Шилдэг баримтат кино Documentary (feature)
  17. Шилдэг хөрөнгө оруулагч Best investor

Зургаа дахь удаагийн Монголын Академийн Дээд Шагнал гардуулах ёслол “Их тэнгэр цогцолбор”-т 2016 оны 06 сарын 03-ны өдөр 17.30 цагт эхэлнэ.