• Манай нийгэм 1990-оноос хойш “задарсан” гэх тодотголд маш олон шашны урсгал орж ирсэн. Мэдээж шашин шүтэх эс шүтэх нь хуулиараа таны л эрх боловч шашны муу муухай нөлөөллийн тухай маш ихээр яригдах болсон. Аль болох хүн хүнээрээ үлдэх, энэрэнгүй байхыг заадаг шашин гэх ойлголтонд бид сүүлийн 25 жил “нухлууллаа”.
  • Одоогийн залуус бие нь өвдөхөөр Христын сүмд очиж, Ашиг сонирхолоороо Аллах тэнгэрийг шүтэж, ээж аав, эмээ өвөөгийн ятгалгаар Шарын шашны сүмд бараалхаж, элдэв зүйл сонсохоороо Бөө мөргөлд биширч амьдардаг болсон.
  • Шашинд хэнд нь итгэхээ хүртэл мэдэхгүй болтлоо сэтгэхүйн доройтолд орсон. Хаана, хэн болж байгааг ажиглан харж байж сонгон очдог болсон цаг. Итгэл үнэмшил гэх зүйлгүй, өөрөө өөрийнхөө итгэлийг мэдэхгүй болсон гэхүүдээ. Шалгалтанд бэлдэхэд бөө хэрэгтэй, найз охиноо шинжихэд бөө, эцэг эхүүд уурлахад бөө, багшийн даалгаварыг аргалахад бөө за тэгээд бөөгөөр бүх асуудлаа “шийдүүлнэ”. Нэгэнт суусан гэр бүлийг заяаны хань чинь биш хэмээн загнаж, салгаад, хүүхдийг нь өнчрүүлж орхих хэмжээний эрх мэдэл бөө нарт бий. Хэзээдээ ч бурханы шашин сал, хагц, өнчир, өлбөр хэмээн зааж сургадаггүй.
  • Христийн шашин өөрөө үнэ цэнэтэй хүн байхыг л заадаг. Бусад нь чамд тийм ч их хамаагүй гэх мэтээр. Харин манай уламжлалт бөөгийн шашин л ор хөнжил, орон гэр, үр хүүхэд, өвчин зовлон, өтгөс буурал руу халдаж байдаг дархан эрхтэй ганц шашны урсгал. Зарим хүмүүс манай удам судрын бөө хэмээн ихэд л өргөмжлөх авч зарим нь орон гэртээ байх нөхцөлгүй болтлоо “дарлуулна”. Бөөгийн шашинд элдэвээр юм ярьвал толгойг чинь “тасдах” хэмжээний шийтгэл амсана гэж “айх”.
  • Чингис хаан хүртэл түүхэндээ хэт даварсан асуудал бүрт орсон төрийн бөөг Хөхчүүгээ “цаазаар” хүртэл авч байсан удаатай. Хүний биеэс, хүний ертөнцөөс илүү гарч сэтгэсэн үр хүүхдээ өнчрүүлж, өвчин зовлон “хайрласан” бөө байгаад ч хэрэггүй биз. Үйлийн үртэй хорвоо гэж өтгөс ярьдаг юм билээ. Хүний хүнд хараал, жатга гэгчийг хийвэл өөрийнх нь үр удамд хэдэн үедээ үйлийг нь эдлэхийн тухай амьдралын “ном” болсон өвгөд дурсан ийн харамсдаг. Тэгэхээр хийсэн үйлдэл, хийх үйлдэл бүрээ хянаж явахын тухайд үр хүүхдүүддээ сургах нь чухал.

    Гэтэл одоогийн нийгэмд хүн хүндээ тусалдаггүй, хүн хүнээ тоодоггүй, хүний олон хүнээ “барьдаг” болж. Үрийг нь үр хүүхэд нь үүрнэ гэж таамаглах ч үгүй болж. Орчин үеийн гоё ганган залуус үүнийг бүрч мэдэхгүй. Нийгмээ даган амьдрахын тухайд л бодож суугаа. Элдэв дээдийн муу муухай өвчин туссан, үр хүүхэд нь гажигтай төрсөн, зүтгээд ч сайн явдаггүй хүмүүсийг судлан үзэхэд дайны он жилүүдэд мэргэн бууч байсан, алуурчин байсан, муу үйл хийсэн, ял гүйцэтгэхийн төрлийн хүмүүсийн үр сад байсан нь тогтоогдож байсан.

  • Энэ судалгааг Герман улс 1995-2003 оны хооронд хийж баталсан байдаг. Тиймээс зөв үйл хийж шашнаа хүртэл зөв шүтээрэй залуусаа. Эцэст нь чамайг ээж, ааваас чинь илүү мэдэх хүн байхгүй шүү. Өөрөө өөртөө эзэн нь болж амьдрахгүй бол бөөгийн болон бусад шашны нөлөөгөөр өнчирч үлдэх вий.

    Б.Саран

    Ugluu-logo202