Анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох нууц санал хураалт өнөөдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын нийт шүүх даяар нэгэн зэрэг явагдлаа.

Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд 392 шүүгч оролцохоос 96 хувь нь буюу 377 шүүгч санал хураалтад оролцжээ. Үүнээс хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийг нийт шүүгчдийн 81.17 хувь буюу 306 шүүгч, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбатыг 18.83 хувь буюу 71 шүүгч тус тус дэмжсэн санал өгсөн байна.

Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тухайд нийт 107 шүүгч оролцохоос 99 хувь нь буюу 106 шүүгч оролцож, Д.Эрдэнэчулууныг нийт шүүгчдийн 99 хувь буюу 105 шүүгч дэмжжээ.

Тооллогын төв комисс нийт шүүгчдийн үнэмлэхүй олонхийн санал авсан Н.Лүндэндоржийг Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс, Д.Эрдэнэчулууныг Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болголоо.

Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо