Манай улсад "Дэлхийн театрын боловсролын чуулган" "Азийн театрын сургуулиудын IV наадам" өнөөдөр нээлтээ хийж энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ. Энэхүү үйл ажиллагаанд дэлхийн 10 орны 16 их сургууль, 130 гаруй төлөөлөгч оролцох юм.

Уг наадмын талаар хэвлэлийн хурал өнөөдөр буюу 5 дугаар сарын 19-нд 13:00-14:00 цагт СУИС-ийн "Оюутан" театрт болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99059710 99184726 98119077 утаснаас авах боломжтой.