"Монголын Үндэсний Кино Урлагийн Академи"-аас жил бүр зохион байгуулдаг Монголын кино урлагийн шилдгийг тодруулах "Акедеми Авардс" энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа "Их тэнгэр цогцолбор"-т ирэх сарын 4-ний өдөр болох юм. Жил ирэх тусам наадамд өрсөлдөж буй уран бүтээлүүд чанаржиж тооны хувьд өсч байгаа нь энэ наадмын үр дүнг харуулж буй биз ээ.

Кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг тус наадам анх 2011 онд зохион байгуулагдаж шилдэг бүтээлээр "Зөрлөг" УСК шалгарч байсан бол 2012 онд "Бодлын хулгайч", 2013 онд "Аравт" УСК, 2014 онд "Үргээлэг", 2015 онд "Аав" УСК тус тус "Академи авардс"-ын шилдэг кино бүтээлээр шалгарч байжээ.

Харин энэ жилийн хувьд ямар кино уран бүтээл шилдгээр шалгарах бол гэдгийг бодол оюунаараа тольдох эрхэм кино урлагийн шүүмжлэгчид, үзэгчид та бүхэн тунгаах биз ээ.