Монгол Улсын Филармони, ӨМӨЗО-ын уран бүтээлчдийн хамтарсан “Хөх тэнгэрийн удамт Салхин аялгуу ” тоглолт болох гэж байна. Улсын Филармони, ӨМӨЗО-ны “Үндэстний Урлаг Жүжгийн Хүрээлэн” Монгол, Хятад хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын ард иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулсан хамтарсан гэрээний дагуух эхний тоглолт 2016 оны 04-р сарын 16,17-ны өдрүүдэд Хөх хотод Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн тайзнаа тоглосон билээ.

Ийнхүү хоёр дахь удаагийн тоглолтоо 2016 оны 06-р сарын 03,04-нд УДЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Тоглолтонд ӨМӨЗО-ын “Үндэстний урлаг жүжгийн хүрээлэн”-ийн Үндэсний их найрал хөгжим, Удирдаач Б.Нямдорж /МУУГЗ/, Удирдаач Ери да болон Монгол улсын Филармонийн “Баян монгол” джаз найрал хөгжим, Удирдаач С. Саруул-од /СТА/, дуучин С. Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Т.Амина /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Солонго Т. Отгонбаяр, ӨМӨЗО-ын дуучин Оюунсод, Мөнгөнцэцэг, Батмөнх гэсэн 100 гаруй уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх юм байна.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mgl-philharmonic.com, fb/Mongolian State Philharmonic, 7011-8012 дугаарын утаснаас лавлана уу.