"Азийн модель” агентлагийн захирал мисс Ч.Содтуяагийн бяцхан мисс охин Ч.Содонгоо “Wonder baby Mongolia-2016” хүүхдийн хувцас загварын шоунд оролцох үеэрээ алхаа гишгээ, нүүрний хувирал, донж маягаараа үзэгчдийн хайрыг татсан.

 

Тус тэмцээний шилдэг оролцогчдын нэгээр шалгарч ирэх сард БНХАУ-ын Шанхай хотноо болох “Wonder baby kids international” хувцас загварын шоунд оролцоно. Бяцхан авьяаслаг мисс Ч.Содонгоо "Эх дэлхийн хүүхдүүд " дууг дуулан, дүрсжүүлжээ. Монголынхоо сайхан ээжүүд, алдрай бяцхан хүүхпдүүдэд "Эх, үрсийн баяр"-т нь зориулан бэлэг болгож буй дууны шүлгийг: Б.Төмөрөө, Г.Энхтуяа, аяыг Х.Мөнх-Ертөнц зохиожээ.