Монголын урлагийн ертөнцөд "Камертон-2" хэмээх тодотголтойгоор хүч төрөн гарч ирсэн хамтлаг бол "Бид-4" хамтлаг. Тус хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон гэдгийг уран бүтээлийг нь шимтэн сонсогчид нь мэдэж буй бизээ.

Хамтлагийн ахлагч Б.Замбалгарав, Д.Зориг Г.Маргад, О.Мөнх-Эрдэнэ гэсэн шинэ бүрэлдэхүүнээр шинэ уран бүтээлээ туурвиж яваа. "18 нас" киноны дууг дуулж үзэгч, сонсогчдоосоо өндөр үнэлгээг авсан. Тэгвэл цоо шинэ уран бүтээлээ өвөрмөц өнгө төрхтэйгээр бүтээж бэлэг барилаа.

 

 

"Бид4" Хамтлагийн шинэ уран бүтээл "Хүсэл" дууны аяыг Б.Замбалгарав, шүлгийг П.Нарангэрэл зохиожээ. Харин хөгжмийн найруулгыг та бидний сайн мэдэх Оки найруулсан байна. Клипийг "Light tree" студид бүтээжээ.

 

 

"Хүсэл" дууны /Lyrics/ өнгөрөгч сард цацагдсан бөгөөд өдгөө залуусын сонсох дуртай дууны жагсаалтын дээгүүрт бичигдэж буй дууны Шинэхэн клипийг хүргэж байна.