Улаанбаатар хотын хэмжээнд 06-р сарын 22-ны өдрийн 05:00 цагаас 06-р сарын 23-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 5448 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 98, зөрчлийн 1574, согтуугийн674, зам тээврийн ослын 347, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 71 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Өчигдөр золгүй байдлаар буюу усанд живж дөрвөн хүн нас барсан байна. Тодруулбал,

"Чулуут сумын Хайрхан баг Хануйн голд ЧД-ийн 17-р хороонд суух Х /эр.1н10сар/ живж нас барсан" мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Дорнод аймгийн "Хэрлэн сум 2-р баг модон гүүрийн баруун талд Хэрлэн голд тус сумын 2-р багт оршин суух 41 настай эрэгтэй Г нь живж нас баржээ. Мөн Сүхбаатар аймгийн "Баруун-Урт сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах "МТ" ШТС-ын үерийн усны далан уруу 06-р сарын 22-ны 17:00 цагийн үед тус сумын 4-р багт суух 57 настай эрэгтэй Э, Асгат сумын 1-р багт суух 16 настай эмэгтэй Н нар ойчиж нас барсан, Н цогцос олдоогүй байна" гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгснөөр хэргийг шалгаж байна.

Сүүлийн үед ихэнх нутгаар хур тунадас орж гол усны түвшин нэмэгдэж буй учир иргэн та гол уснаас болгоомжилж үерт өртөхөөс сэрэмжлүүлж байна.