"Сэтгэлийн нандин", "Аавдаа эрхэлсэн" нас минь зэрэг олон сайхан уран бүтээлээр нийтийн дууны урлагийн залгамж залуу халаа болон уран бүтээлээ туурвиж яваа дуучин Д.Найдандорж уншигч авхай тантай аль хэдийнээ танил болсон.

Тэрбээр оюутан ахуй цагаасаа эхлэн уран бүтээлээ үзэгч, сонсогчддоо хүргэсэн билээ. Анхны бие даасан тоглолтоо өнгөрөгч онд "Хайраар зөөлөрдөг хорвоо" нэртэйгээр түмэн олондоо хүргэсэн юм. Түүний анхны бие даасан тоглолтыг наадамчин олондоо зориулж байна.

Дашрамд дуулгахад, "Хайраар зөөлөрдөг хорвоо" тоглолтын фото сурвалжлагыг энд дарж сонирхоорой.