УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 09.00 цагт хуралдана. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх юм байна.

Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

А.Баярмаа