Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” хэмээх сэтгэлгээний романыг Дэлхийн утга зохиолын тавцанд өрсөлдөхөд таны оролцоо хэрэгтэй байгааг дуулгая. Тодруулбал, “Очир эрхшээгч” ном “AMAZON”-ны номын талбарт өрсөлдөж байна.

“Очир эрхшээгч” ном “VAJRA the key holder to the universe ” хэмээх нэртэйгээр Америкийн AMAZON –ны Kindle Scout - аас зөвшөөрөгдөж номын талбарт 30 хоног өрсөлдөж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус ном нь 17 мянга 300 уншигчдын саналыг авчээ. Санал хураалт долдугаар сарын 02-нд эхэлсэн бөгөөд ирэх сарын 01-ныг хүртэл явагдана. Тус номын талбарт 20 мянгаас дээш уншигчдын санал авсан тохиолдолд "Очир эрхшээгч" романыг хэвлэх юм байна. Ингэснээр монголынхоо утга зохиолоор дэлхийн олон мянган хүний оюуны цангааг тайлж, хүртээл болгох боломжоор нээгдэх юм.